Өмнөд Солонгосын дэлхийн хэмжээний алдартай BTS хамтлагийн ахлагч RM тус хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах шийдвэрийн талаар олон удаа бодож үзсэн тухайгаа хуваалцжээ. Хамтлагийн бүх гишүүд одоогоор цэргийн албаа хааж байгаа бөгөөд ирэх жил бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр бэлтгэж байна. RM мөн хамтлагийн шинэ цомгийн бэлтгэл ажил амжилттай урагшилж байгааг онцолсон байна.
RM-ийн сэтгэгдэл
RM “Weverse” платформ дээр хийсэн шууд дамжуулалтын үеэр сэтгэлээ нээж ярихдаа:
“Тарах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох нь сайн шийдвэр эсэх талаар олон арван мянган удаа бодож үзсэн. Энэ багийг авч явж байгаа зүйл бол бидний бие биеэ гэсэн сэтгэл болон энэхүү шууд дамжуулалтыг үзэж буй хүмүүсийн хайр, хүндлэл.”
Тэрээр хамтлаг үргэлжлүүлэн оршин тогтнож байгаагийн гол шалтгаан нь гишүүдийн хоорондын харилцаа болон шүтэн бишрэгчдийн (ARMY) чин сэтгэлийн хайр хүндэтгэл гэдгийг тодотгожээ.
Шинэ цомгийн бэлтгэл
Ахлагч RM-ийн хэлснээр: “Цомгийн бэлтгэл ажил хийгдэж байгаа. Өдөр бүр контент хийж, бэлтгэл ажил явуулж байна. Бэлтгэл ажлаа сайн хийсний дараа та бүхэнд үзүүлнэ” гэж мэдэгдсэн байна. Энэ нь ARMY-үүдэд тун удахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэх хамтлагийн шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээх хүлээлтийг үүсгэж байна. Гишүүд цэргийн албанаас халагдах хугацаа ойртож байгаа тул энэхүү төлөвлөгөөт ажил улам эрчимжиж байгаа юм.