Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадам 37 дахь жилдээ амжилттай болж, шилдэг загвар өмсөгч, дизайнеруудаа тодрууллаа. Энэ удаагийн, буюу “Гоёл-2026” наадмын 25 дахь Топ модель цол хүндэтгэлийг загвар өмсөгч Т.Батцэцэг хүртлээ. Тэрээр өмнө нь 2014 онд “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч болж, эх орноо төлөөлөн олон улсын тайзнаа оролцож байсан туршлагатай юм.
“Гоёл-2026” наадмын загварын долоо хоног энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бол шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт нь 8-нд болсон. Топ модель болсон Т.Батцэцэг сэтгэгдлээ хуваалцахдаа, өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлжээ. Тэрээр: “Үргэлж дэмжиж ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Ээж ээ, бид чадлаа. Та минь дээрээс хараад адисалж байгаа байх. Ийм сайхан аав, ээжийн охин болж төрсөн би их азтай хүн юм. Та хоёртоо баярлалаа. Хайртай шүү” гэж хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд “Гоёл” наадмын Топ модель цолыг хүртсэн загвар өмсөгчдийг дурдвал:
- “Гоёл-2023”-ын Топ модель: Б.Баярцацрал
- “Гоёл-2024”-ийн Топ модель: А.Сайхантамир
- “Гоёл-2025”-ын Топ модель: А.Хулан
Тэгвэл Т.Батцэцэг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн хамгийн сүүлийн загвар өмсөгч болж байна.