Мягмар, 10 сар 27, 2026
Нүүр хуудас K-dramaХа Жун Ү, Ча Жун Вон нар 2026 онд хуримаа хийнэ

Ха Жун Ү, Ча Жун Вон нар 2026 онд хуримаа хийнэ

0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын жүжигчин Ха Жун Ү болон загвар өмсөгч, жүжигчин Ча Жун Вон нар энэ онд багтаан хуримаа хийхээр болсон мэдээллийг харьяа агентлагууд нь баталжээ.

“The Handmaiden”, “Along with the Gods” зэрэг бүтээлээрээ нэрд гарсан Ха Жун Ү, Ча Жун Вон нар 2020 онд танилцаж, удалгүй болзож эхэлсэн байна.

Оны эхээр Ха Жун Ү өөр салбарт ажилладаг эмэгтэйтэй гэрлэх гэж байна гэх мэдээлэл цацагдсан ч Dispatch болон бусад хэвлэлүүд түүний сүйт бүсгүй нь үнэн хэрэгтээ жүжигчин Ча Жун Вон болохыг мэдээлсэн гэжээ.

Хосууд 11 насны зөрүүтэй. Одоогоор хуримын нарийн тов, байршлыг олон нийтэд зарлаагүй бөгөөд ёслолыг зөвхөн ойр дотнын хүрээнд хийх магадлал өндөр гэж мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх