AOA хамтлагийн гишүүн асан Jimin нэгэн залуутай дотно харагдах хэд хэдэн зургаа нийгмийн сүлжээнд хуваалцсан нь тэдний харилцааны талаар таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
«Дарга үнэхээр халамжтай»
Арваннэгдүгээр сарын 20-нд Jimin тухайн залуугийн зургийг нийтэлж, «Дарга үнэхээр халамжтай» гэсэн тайлбар бичсэн байна.
Дараа нь тэрээр өөд өөдөөсөө харж буй өөр нэг зургаа хуваалцжээ. Уг зурагт Jimin утсаараа залуугийн зургийг авч байгаа бол залуу түүн рүү дулаахан харцаар ширтэж буй мэт харагдсан байна. Мөн түүний нэг зурагт зүрхэн тэмдэг нэмсэн байжээ.
Үүгээр зогсохгүй Jimin залуутай сугадалцан зогсож, толинд авхуулсан селфигээ нийтэлсэн нь хэрэглэгчдийн сонирхлыг улам нэмэгдүүлсэн байна.
Харилцаагаа албан ёсоор тайлбарлаагүй
Тэдний чөлөөтэй, ойр дотно байдал зарим хэрэглэгчид Jimin хайр дурлалын холбоогоо далд байдлаар илэрхийлж байгаа юм биш биз гэсэн бодол төрүүлжээ.
Гэхдээ дуучин тухайн залуутай ямар харилцаатайгаа тайлбарлаагүй бөгөөд үерхэж байгаа эсэхээ баталгаажуулаагүй байна.
Jimin 2012 онд AOA хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн юм. Харин 2020 онд хамтлагийн гишүүн асан Kwon Mina түүнийг дээрэлхсэн гэж буруутгасны дараа хамтлагаасаа гарчээ.
Хэсэг хугацаанд энтертайнмент салбараас холдсон тэрээр 2022 онд JTBC-ийн «The Second World» хөгжмийн өрсөлдөөнт нэвтрүүлгээр телевизэд эргэн ирсэн байна. Үүнээс хойш бие даасан уран бүтээлчийн ажлаа үргэлжлүүлж байгаа юм.