Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесBritney Spears согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагдсан тухай цагдаагийн тайлан ил болов

Britney Spears согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагдсан тухай цагдаагийн тайлан ил болов

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Поп од Britney Spears согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдсан бөгөөд цагдаагийн тайланд дурдсан дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтийн анхаарлыг татлаа.

Page Six-ийн мэдээлснээр 44 настай Britney Spears гуравдугаар сарын 4-нд болгоомжгүй жолоо барьсан гэх үндэслэлээр саатуулагдсан байна. Тухайн хэргийн цагдаагийн баривчилгааны тайланд түүний хэрэглэдэг эм, зан байдлын өөрчлөлт, мөн машин доторх эд зүйлсийн талаар дурджээ.

Цагдаа түүнээс жолоо барихаасаа өмнө ямар нэгэн эм, бодис хэрэглэсэн эсэхийг асуухад Spears өөрийн уудаг эмүүдийг нэрлэсэн байна. Тайланд дурдсанаар тэрээр хоёр туйлт эмгэгт зориулсан Lamictal 200 мг, сэтгэл гутралын Prozac 40 мг, ADHD-д зориулсан Adderall 2.5 мг хэрэглэдгээ хэлжээ.

Мөн түүний цүнхнээс өөр хүний нэр дээрх Adderall эмийн сав олдсон гэж мэдээлэгдсэн байна. Машины жолооч болон зорчигчийн суудлын дундах аяганы тавиурт хоосон дарсны хундага байсан гэж цагдаагийн тайланд бичжээ.

“Дөрвөн шил дарс уусан ч би танд санаа тавьж чадна” гэж хэлсэн байна

Цагдаа түүнээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуухад Spears тухайн өдрийн 14:00 цагийн орчимд зөвхөн mimosa уусан гэж хариулжээ. Мөн өөрийн согтолтын түвшнийг “10-аас 0” гэж үнэлсэн байна.

Гэсэн ч тэрээр цагдаад:

“Би дөрвөн шил дарс уусан ч танд санаа тавьж чадна. Би сахиусан тэнгэр”

хэмээн хэлсэн гэж тайланд дурджээ.

Цагдаагийн тэмдэглэлд Spears-ийн зан байдал тухайн үед огцом өөрчлөгдөж байсан гэжээ. Түүнийг “дайсагнасан, ууртай байдлаас хэтрүүлэн найрсаг, дуулгавартай байдал руу шилжиж байсан” гэж тодорхойлсон байна. Мөн ярианы үеэр Британийн аялгаар ярьж байсан гэж тайланд тэмдэглэжээ.

Түүний амьсгалаас хүчтэй архины үнэр үнэртсэн, нүд нь улайсан, алхалт нь тогтворгүй байсан гэж цагдаа мэдээлсэн байна.

Page Six-ийн олж авсан 911 дуудлагын бичлэгт зам дээр явсан гэрчүүд хар өнгийн BMW машин эгнээ дамнан савлаж, огцом тоормосолж, бусад тээврийн хэрэгслийг мөргөх шахсан гэж мэдээлсэн байна.

Үүний дараа Britney Spears дөрөвдүгээр сарын 12-нд мансууруулах бодис, архины хэрэглээтэй холбоотой эмчилгээ хийлгэхээр сэргээн засах төвд сайн дураар хэвтсэн ч нэг сар хүрэхгүй хугацааны дараа гарсан гэж мэдээлжээ.

Тухайн үед түүнд ойр эх сурвалж хэвлэлд “Spears маш сайн эрүүл мэндтэй, аз жаргалтай байгаа бөгөөд эерэг хандлагатайгаар шинээр эхлэхэд бэлдэж байна” гэж ярьсан байна.

Гэвч баривчилгааны тайлангийн дэлгэрэнгүй мэдээлэл ил болсноор дэлхий даяарх фенүүдийн санаа зовнил, шүүмжлэл дахин нэмэгдээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх