BTS-ийн Jin есдүгээр сарын 30-нд Incheon International Airport-д хүрэлцэн ирэх үеэрээ өмссөн энгийн нэг футболкоороо фэнүүдийн анхаарлыг ихээхэн татжээ.
Эхэндээ жирийн зурагтай цамц мэт харагдсан ч удалгүй фэнүүд футболкан дээр BTS-ийн хамгийн залуу гишүүн Jungkook-ийн зураг хэвлэгдсэн байсныг анзаарсан байна.
Ингээд Jin-ийн хувцас сонголт зөвхөн ARMY-гийн дунд төдийгүй хамтлагийн гишүүдийн дунд ч хөгжилтэй уур амьсгал үүсгэжээ.
Jungkook өөрийнхөө зургийг хараад инээдээ барьж чадсангүй
Онгоцны буудал дээр хамт байсан BTS-ийн гишүүд Jin-ийн футболкан дээрх зургийг анзаармагцаа инээлдэж эхэлсэн байна.
Ялангуяа Jungkook өөрийнх нь зураг цамцан дээр байгааг хараад шууд хөгжилтэй реакц үзүүлсэн нь фэнүүдийн бичлэгт үлджээ.
Олон нийтийн сүлжээнд тарсан нэг бичлэгийн тайлбарт:
“Jin-ийн өмссөн Jungkook-ийн зурагтай футболкийг хамгийн түрүүнд анзаараад шууд инээлээ”
хэмээн бичсэн байна.
Өөр нэг фэн:
“Jin-ийн футболкыг хараад тэдний реакцыг хар даа”
гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Jin өөрөө ч тоглоомоо үргэлжлүүлэв
Jungkook-ийн реакцыг хараад Jin ч сэтгэл хангалуун байгаа нь зураг, бичлэгүүдээс харагдсан байна.
Үүгээр зогсохгүй тэр футболкан дээрх Jungkook-ийн позыг өөрөө дуурайж, зураг авахуулахыг оролдсон нь фэнүүдийг бүр ч хөгжөөжээ.
Тэр үед V Jin-д ямар өнцгөөр зогсвол футболкан дээрх зурагтай илүү адилхан харагдахыг хүртэл зааж өгч байгаа мэт харагдсан байна.
Фэнүүд:
“Футболкан дээрх Jungkook-ийн позыг яг дуурайж байгаа юм шиг байна”
гэж бичжээ.
Гишүүдийн дотно харилцаа дахин анхаарал татав
BTS-ийн гишүүд бие биенээ тоглоомоор шоглох, хөгжилтэй байдлаар дэмжих нь шинэ зүйл биш. Гэхдээ Jin өөрийнхөө биш, Jungkook-ийн зурагтай футболк өмсөн олны өмнө гарсан нь фэнүүдэд онцгой хөгжилтэй санагджээ.
Ялангуяа Jungkook өөрийн зургийг хараад инээсэн мөч, Jin түүний позыг дуурайсан үйлдэл, V хүртэл тусалж байгаа мэт харагдсан нь богино хугацаанд олон нийтийн сүлжээнд өргөн тархсан байна.
Ийнхүү Jin-ийн энгийн мэт харагдсан футболк BTS-ийн гишүүдийн дотно, хөгжилтэй харилцааг дахин харуулсан жижиг боловч фэнүүдийн дунд хит болсон мөч болжээ.