Нүүр хуудас Үйл явдал ба зар“Controlez” Б.Өнөдэлгэр The Huns Esports-т элсэж, бүрэлдэхүүнээ бүрэн шинэчлэв

“Controlez” Б.Өнөдэлгэр The Huns Esports-т элсэж, бүрэлдэхүүнээ бүрэн шинэчлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2026.01.06-нд албан ёсоор зарлав

Цахим спортын Counter Strike-2 (CS2) төрөлд өрсөлддөг The Huns Esports баг “controlez” буюу Б.Өнөдэлгэрийг эгнээндээ нэгтгэснээ өнөөдөр (2026.01.06) албан ёсоор мэдэгдлээ.

The MongolZ-д түр тоглож, 3 өндөр зэрэглэлийн тэмцээнд хүч үзсэн

Б.Өнөдэлгэр 2025 оны аравдугаар сард The MongolZ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, М.Азбаяр буюу “Senzu” сэлгээнд суух хугацаанд тус багт тоглохоор нэгдэж байв. Тэр хугацаандаа хоёр сарын турш The MongolZ-ийн бүрэлдэхүүнд тоглож, өндөр зэрэглэлийн гурван тэмцээнд оролцон шөвгийн наймд шалгарсан амжилт үзүүлжээ.

2017 оноос хойш мэргэжлийн түвшинд, мажорын туршлагатай тоглогч

Өдгөө 28 настай Б.Өнөдэлгэр 2017 оноос хойш мэргэжлийн түвшинд CS2-ийн тэмцээнүүдэд өрсөлдөж байгаа бөгөөд Chinggis Warriors багийн ахлагчаар 2025 оны зургаадугаар сард зохиогдсон BLAST.tv Austin Major-2025 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай гэж мэдээлэв.

The Huns-ийн шинэ бүрэлдэхүүн

The Huns Esports багийн одоогийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар танилцууллаа.

  • “nin9” буюу Г.Есөнтөмөр
  • “Bart4k” буюу Б.Баатархүү
  • “xerolte” буюу Э.Мөнхтогтох
  • “skOR” буюу Б.Тэнгис
  • “controlez” буюу Б.Өнөдэлгэр

Cobrazera яваад, The Huns анхны мажорт орсон улиралтай давхцав

The Huns Esports баг 2025 оны 12 дугаар сард Унгарын Будапешт хотод болсон дэлхийн аваргад оролцож, анх удаа мажор тэмцээнд хүч үзсэн гэж мэдээллээ. Харин шинэ оны босгон дээр тус багийн залуухан од “cobrazera” буюу У.Анарбилэг The MongolZ багт нэгдэж буйг албан ёсоор зарласан нь бүрэлдэхүүний өөрчлөлтийн гол шалтгаан болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх