Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесДуа Липа Британийн жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэжээ

Дуа Липа Британийн жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэжээ

0 сэтгэгдэлүүд

Хосууд Лондон хотод маш цомхон хүрээнд хуримын ёслолоо хийсэн байна

Британийн алдартай поп дуучин, өдгөө 30 настай Дуа Липа, 36 настай жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэжээ. Daily Mail хэвлэлийн мэдээлснээр, хосууд Лондон хотын захиргааны ордон болох “Old Marylebone Town Hall”-д зөвхөн гэр бүл, ойр дотны цөөн хэдэн найз нөхдийнхөө хүрээнд хаалттай хуримын ёслол хийж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байна.

Хуримын ёслолдоо Дуа Липа “Schiaparelli” загварын ордны цагаан өнгийн банзалтай хослолыг сонгож, цагаан бээлий, өргөн хүрээтэй малгай болон “Bulgari” брэндийн гоёл чимэглэлээр гоёжээ. Харин Каллум Тёрнер гүн цэнхэр өнгийн сонгодог хослол өмсөж ирсэн байна.

Залуу хосууд гэрлэлтийн тангараг өргөснийхөө дараа дотны хүмүүсийнхээ алга ташилтын дор тус газраас гарч, Лондоны уламжлалт хар таксинд сууж оджээ. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр албан ёсны бүртгэлийн үйл ажиллагаа ердөө 40 орчим минут үргэлжилсэн байна.

Дуа Липа Британийн жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэжээ

Сицили аралд болох 3 өдрийн нүсэр хурим

Гэвч үүгээр дуусахгүй, хосуудыг улам том хуримын баяр хүлээж байна. Тэдний нүсэр хурим Италийн Сицили арлын Палермо хотод болох бөгөөд бүтэн гурван өдрийн турш үргэлжлэх гэнэ. Хуримын хүндэт зочдын жагсаалтад домогт дуучин Элтон Жон, хөгжмийн продюсер Марк Ронсон, дуучин Charli XCX болон алдартай дизайнер Донателла Версаче нарын дэлхийн хэмжээний одод багтжээ.

Хосуудын тухай товч:

Каллум Тёрнер нь “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald”, “Fantastic Beasts: Secrets of Dumbledore” кино болон “Masters of the Air” цувралын дүрээрээ алдартай. Түүнчлэн Британийн хэвлэлүүд түүнийг дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээх хамгийн өндөр магадлалтай жүжигчдийн нэг хэмээн нэрлэж байгаа юм.

Дуа Липа бол орчин үеийн хамгийн амжилттай яваа поп оддын нэг бөгөөд карьерынхаа туршид “Grammy” болон “Brit Awards” шагналуудыг хэд хэдэн удаа хүртсэн.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх