Өдгөө 39 настай Британийн дуучин, ая зохиогч Элли Голдинг өөрийн Инстаграм хуудастаа найз залуу болох жүжигчин Бо Минниерийн зургуудыг нийтэлжээ. Тэрээр 5 дугаар сарын 30-ны өдөр 29 нас хүрсэн найз залуудаа ийнхүү төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Төрсөн өдрийн ховор зургууд
Нийтлэгдсэн ховор зургуудад Бо усан сангийн дэргэд амарч буй, галт тэргэнд яваа, шөнийн хотын гэрлийн өмнө зогсож байгаа болон жирэмсэн Эллиг тэврэн авахуулсан нандин агшнууд багтжээ.
Хосууд харилцаагаа 2025 оны 9 дүгээр сард албан ёсоор баталгаажуулсан билээ. Улмаар энэ оны 3 дугаар сарын 6-ны өдөр Элли Голдинг жүжигчин залуугаас охин Айрисыгаа төрүүлсэн юм.
Тэрээр өөрийн хоёр дахь жирэмслэлтийн талаар “Pandora Fashion Awards 2025” ёслолын үеэр анх олон нийтэд зарлаж байжээ.


