Нүүр хуудас Үйл явдал ба зарФранцын тэргүүн хатагтайн буяны гала тоглолтод G-Dragon, Stray Kids ирнэ

Францын тэргүүн хатагтайн буяны гала тоглолтод G-Dragon, Stray Kids ирнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Парисын La Defense Arena-д 2026.01.22-нд “Шар зоосны гала” болно

“K-pop” дуучин G-Dragon болон Stray Kids хамтлаг Францын тэргүүн хатагтай Брижит Макроны харьяа эмнэлгийн сантай холбоотой буяны гала тоглолтод уригдсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэд 2026 оны нэгдүгээр сарын 22-нд Парисын “La Defense Arena”-д болох “Le Gala des Pieces Jaunes” (Шар зоосны гала) тоглолтод оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Энэхүү арга хэмжээг Францын “Fondation des Hôpitaux” сан зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тоглолтод дэлхийн поп од Кристина Агилера, мөн A$AP Rocky нар оролцохоор нэрс нь хамт дурдагджээ.

Өмнө нь тайзнаа гарч байсан туршлагатай алдартнууд дахин цугларна

Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцох G-Dragon, Stray Kids хоёрын хувьд энэ арга хэмжээ танил тайз гэдгийг онцолж байна. Stray Kids 2024 онд уг гала тоглолтод оролцож байсан бол G-Dragon 2025 онд BIGBANG хамтлагийн гишүүн Тэян, мөн BLACKPINK-ийн Рөүз, BTS-ийн J-Hope нартай хамт тайзнаа гарч байжээ.

“Fondation des Hôpitaux” сан нь 1989 оноос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шар зоос” хандивын аяныг бараг жил бүр зохион байгуулж ирсэн байна. Харин 2023 оноос эхлэн олон улсын уран бүтээлчдийг нэг тайзнаа цуглуулсан тоглолтууд зохион байгуулж, тасалбарын орлогоор хандив төвлөрүүлэх хэлбэрийг тогтмол хэрэгжүүлж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх