Нүүр хуудас УрлагГ.Ариунбаатар 2026 оны эхний хагаст Европын нэр хүндтэй театруудад гоцолно

Г.Ариунбаатар 2026 оны эхний хагаст Европын нэр хүндтэй театруудад гоцолно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2026 оны нэгдүгээр сараас эхэлсэн олон улсын тоглолтын хуваарь зарлагдлаа

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2026 оны эхний хагасын тоглолтуудын хуваариа сонгодог урлагт шимтэгчдэд танилцууллаа. Тэрбээр Орос, Итали, Герман, Франц, Испанийн тайзнаа дараалан гоцлох төлөвтэй байна.

Итали, Герман, Францын тайзнаа Верди, Пуччинигийн гол дүрүүдийг бүтээнэ

Нэгдүгээр сарын 15, 18, 20, 23-нд Ж.Вердигийн “Трубадур” дуурийг Италийн Генуя хотын “Teatro Carlo Felice” театрт маэстро Жанпаоло Бизантигийн удирдлагад тоглоно. Үүний дараа нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 3, 6-нд Ж.Пуччинигийн “Мадам батерфлай” дуурийг Германы Мюнхэн хотын “Bayerische Staatsoper” театрт удирдаач Эүн Сүн Кимийн удирдлага дор толилуулах юм.

Хоёрдугаар сарын 20, 23, 26-нд Ж.Вердигийн “Бал Маскарад” дуурийг Францын Парис хотын “Opera national de Paris”, “Opera Bastille” театрт удирдаач Спэранца Скаппуччитэй хамтран гоцлох хуваарьтай байна.

Итали, Испанид үргэлжлэх тоглолтуудаар Масканьи, Вердигийн бүтээлүүд эгшиглэнэ

Хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 1, 6, 8-нд Ж.Вердигийн “Трубадур” дуурийг Италийн Триест хотын “Teatro Lirico Giuseppe Verdi di Trieste” театрт удирдаач Ренато Палумбогийн удирдлагад тоглохоор төлөвлөжээ. Гуравдугаар сарын 22, 26, 28-нд П.Масканьигийн “Rapsodia Satanica / Cavalleria Rusticana” дуурийг Италийн Болонья хотын “Teatro Comunale di Bologna” театрт маэстро Данил Орен удирдан тоглуулах юм.

Дөрөвдүгээр сарын 21, 23, 25-нд Ж.Вердигийн “Симон бокканегра” дуурийг Испанийн Лас Палмас хотын “Teatro Perez Galdos” театрт маэстро Франческо Иван Чампагийн удирдлага дор толилуулна. Харин тавдугаар сарын 12, 15, 17, 24-нд Ж.Вердигийн “Бал маскарад” дуурийг Италийн Флоренц хотын “Teatro del Maggio Musicale Fiorentino” театрт удирдаач Эммануэль Чекнаворянтай хамтран гоцлохоор хуваарьлагджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх