Нүүр хуудас Уран сайханHYBE-ийн тэргүүн Бан Ши Хёгийг баривчлах хүсэлтийг цагдаагийн байгууллага дахин гаргалаа

HYBE-ийн тэргүүн Бан Ши Хёгийг баривчлах хүсэлтийг цагдаагийн байгууллага дахин гаргалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

190 тэрбум воны ашигтай холбоотой IPO-ийн хэрэг шалгагдаж байна.

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага “HYBE” агентлагийн тэргүүн Бан Ши Хёгийг баривчлан саатуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ дахин гаргасан талаар мэдээллээ. Түүнийг “HYBE” компани анх удаа олон нийтэд хувьцаа гаргах (IPO) ажиллагааны өмнөх хувьцааны хэлцэлтэй холбоотой залилан болон шударга бус арилжааны хэрэгт сэжиглэж байгаа юм.

Тавдугаар сарын 7-ны мэдээллээр, Сөүл хотын цагдаагийн газрын Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах нэгж дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Хөрөнгийн зах зээлийн тухай хууль” зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорих зөвшөөрөл хүссэн материалаа дахин хүргүүлжээ.

Өмнө нь прокурорын байгууллага уг хүсэлтийг буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаснаас ердөө зургаан хоногийн дараа цагдаа нар ийнхүү шинэ хүсэлтээ гаргасан байна.

Эртний хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж сэжиглэж байна

Мөрдөн шалгагчдын үзэж буйгаар, Бан Ши Хёг 2019 онд компанийн анхны хөрөнгө оруулагчдад “HYBE олон нийтэд хувьцаа гаргах төлөвлөгөөгүй байна” гэж хэлсэн байж болзошгүй аж.

Ингэснээр хөрөнгө оруулагчдыг өөрсдийн хувьцаагаа тодорхой private equity fund буюу хувийн хөрөнгө оруулалтын санд худалдахад хүргэсэн гэж цагдаа нар сэжиглэж байна.

Гэвч дараа нь компани IPO хийж, хувьцаа бирж дээр гарсны дараа асар их ашиг бий болсон гэж мөрдөн шалгагчид үзэж байгаа юм.

Ашгийн 30 хувийг авах нууц тохиролцоо байсан гэх мэдээлэл гарчээ

Цагдаагийнхан Бан Ши Хёгийг тухайн хувийн хөрөнгө оруулалтын сантай урьдчилан нууц тохиролцоо хийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тус тохиролцоогоор тэрээр IPO-ийн дараа бий болсон ашгийн 30 хувийг авах ёстой байсан гэх мэдээлэл гарчээ.

Мөрдөн шалгагчдын тооцоолсноор, шударга бус аргаар олсон байж болзошгүй ашиг ойролцоогоор 190 тэрбум вон буюу 140 сая ам.долларт хүрсэн байна.

HYBE болон Солонгосын хөрөнгийн биржид нэгжлэг хийжээ

Цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг 2024 оны сүүлээр авсны дараа мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлсэн гэж мэдээлжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар болон долоодугаар сард Солонгосын хөрөнгийн бирж болон HYBE-ийн оффисуудад нэгжлэг хийсэн байна. Мөн Бан Ши Хёгт хилийн хориг тавьж, түүнийг есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд нийт таван удаа дуудаж байцаажээ.  

Bang Si-hyuk буруутгалыг үгүйсгэж байна

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч Bang Si-hyuk HYBE-ийн IPO-ийн үеэр бүх үйл явц холбогдох хууль, журмын дагуу явагдсан гэж мэдэгдсэн хэвээр байна.

Түүний хуульчид цагдаагийн байгууллагын баривчлах хүсэлт дахин гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Манай үйлчлүүлэгч урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаанд чин сэтгэлээсээ хамтран ажилласан байхад баривчлах зөвшөөрөл хүссэн нь харамсалтай. Бид цаашид ч хууль ёсны ажиллагаанд бүрэн оролцож, өөрсдийн байр суурийг тайлбарлах болно.”

K-pop салбарт томоохон анхаарал татаж байна

Энэхүү хэрэг олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Учир нь HYBE нь дэлхийн K-pop салбарт асар их нөлөөтэй компани бөгөөд BTS, SEVENTEEN, TXT, LE SSERAFIM  ENHYPEN  зэрэг томоохон уран бүтээлчдийн агентлаг юм.

Bang Si-hyuk-тэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа цаашид HYBE-ийн нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл болон K-pop бизнесийн салбарын ил тод байдлын талаар шинэ хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх