Нүүр хуудас K-popJungkook 41 мянган ам.долларын үнэтэй шинэ мотоциклээ харуулж, фенүүдээ шуугиулав

Jungkook 41 мянган ам.долларын үнэтэй шинэ мотоциклээ харуулж, фенүүдээ шуугиулав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BTS хамтлагийн гишүүн Jungkook мотоциклд дуртай гэдгээ дахин харууллаа.

Шинэ мотоциклынхоо зургийг нийтэлжээ

Тавдугаар сарын 13-нд дуучин өөрийн Инстаграм хуудсандаа шинэ мотоциклийн зураг нийтэлж, “Ирчихлээ” хэмээн товч бичсэн байна.

Уг мотоцикл нь Италийн дээд зэрэглэлийн Ducati брэндийн Panigale V4 S загвар байж болзошгүй гэж үзэж байна. Энэ нь тус компанийн хүчирхэг үзүүлэлт, тансаг тоноглолтой тэргүүлэх загваруудын нэг юм. Солонгост уг мотоциклийн үнэ ойролцоогоор 61 сая вон буюу 41 мянган ам.долларт хүрдэг гэж мэдээлжээ.

Jungkook мотоцикл сонирхдог гэдгээ өмнө нь ч харуулж байсан

Jungkook мотоциклд сонирхолтой гэдгээ удаа дараа илэрхийлж байсан бөгөөд өмнө нь ч фенүүдтэйгээ унаж буй мөчүүдээ хуваалцаж байв.

2024 онд тэрээр “Are You Sure?!” нэвтрүүлэгт өөрөө мотоцикл унаж оролцсон нь олны анхаарлыг татсан. Тухайн үед зарим фен түүний аюулгүй байдалд санаа зовж байсан юм.

Харин Jungkook үзэгчдийг тайвшруулж, “Би аюулгүй унадаг болохоор хэт их санаа зовох хэрэггүй” гэж хэлж байжээ.

Унаж буй бичлэг нь 110 сая үзэлт авчээ

Өнгөрсөн сард BTS-ийн од “ARIRANG” цомогт багтсан “Hooligan” дууны ая дээр мотоцикл унаж буй бичлэгээ нийтэлсэн байна. Уг бичлэг богино хугацаанд цахим орчинд тархаж, дэлхий даяар 110 сая үзэлт, 11 сая лайк цуглуулжээ.

Үүний зэрэгцээ BTS саяхан “BTS World Tour ARIRANG” аялан тоглолтынхоо Мексик хот дахь тоглолтуудыг өндөрлүүлсэн байна. Тэд тавдугаар сарын 7, 9, 10-нд орон нутгийн цагаар Estadio GNP Seguros цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх