Netflix кино компани удахгүй гарах романтик цуврал болох “Энэ Хайрыг Орчуулж Болох Уу?”-г 2026 оны нэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийхийг баталгаажуулж, гол дүрийн жүжигчид Ким Сон Хо болон Го Юн Жон нарыг тодотгосон шинэ зурагт хуудсыг цацлаа.
2026 оныг сэтгэл хөдөлгөсөн, зүрх догдлуулсан харилцааны дозоор эхлүүлэхээр төлөвлөж буй тус цуврал нь олон хэлтэй орчуулагч Жу Хо Жин (Ким Сон Хо тоглосон) гэнэт дэлхийн топ од Ча Мү Хи-гийн (Го Юн Жон) орчуулагч болж буйг өгүүлнэ. Ажлын шаардлагаар эхэлсэн харилцаа нь хурдан хугацаанд урьдчилан таамаглах аргагүй, дэлхийг тойрсон романтик комеди болж өрнөнө.Энэхүү төслийг Alchemy of Souls, Hotel Del Luna, Master’s Sun зэрэг хит цувралуудын зохиолчид болох алдарт Хон Эгч нар бичиж, Bloody Heart-ын сэтгэл хөдөлгөм дүрслэл, нарийн мэдрэмжээрээ алдартай найруулагч Юү Ёон Ын найруулсан. Нээлтээ хийхээс өмнө ч үзэгчдийн хүлээлт маш өндөр байна.

Япон, Канад, Итали болон бусад орнуудад зураг авалт хийгдсэн тус цуврал нь үзэсгэлэнт байгаль, олон улсын өнгө аясыг амлаж байна. Netflix-ийн When Life Gives You Tangerines болон tvN-ийн Start-Up цувралуудаар алдаршсан Ким Сон Хо, Alchemy of Souls 2 болон Resident Playbook зэрэгт авьяасаа харуулсан Го Юн Жонтой хамтран тогложээ.
Шинээр гарсан зурагт хуудас дээр Жу Хо Жин, Ча Мү Хи нар чихэвч зүүгээд ар араасаа зогсож буй нь тэдний өвөрмөц орчуулагч-супер од хоёрын харилцааг илэрхийлсэн байна. Олон хэлээр бүдэгхэн бичигдсэн “хайр” гэсэн үг нь үзэгчдийг хүлээж буй өвөрмөц, олон соёлын романсыг илтгэж байна.
“Энэ Хайрыг Орчуулж Болох Уу?” цуврал зөвхөн Netflix-ээр 2026 оны нэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ.