BLACKPINK-ийн Лиза ганцхан зургаар л хүмүүсийн зүрхийг “зогсоож” чаддагаараа алдартай. 2-р сарын 4-нд тэр олон нийтийг секси, ил гарсан братай шинэ төрхөөрөө цочирдуулав.
Airbnb-ийн цасан зураг авалт, гэхдээ гол нь хувцаслалтад байв
Лиза Airbnb-тэй хамтарсан шинэ контентоо цасан дунд авхуулсан бөгөөд зураг дээр бүх зүйл төгс харагдаж байсан ч хамгийн их анхаарал татсан зүйл бол түүний хувцаслалтыг сонголт байлаа. Цастай, хүйтэн орчинд байсан ч тэр энгийн загварын, хар өнгийн ил гарсан хөхний даруулга өмсөж, дээр нь куртик давхарлан өмссөн байв.
Хувцаслалтаа ингэж минималист байдлаар шийдсэн ч Лиза зураг бүр дээр өндөр зэрэглэлийн загвар өмсөгч шиг, камерын өмнө төгс өөртөө итгэлтэй, шугам, пропорцоороо онцгойрч харагдав.
Сошиал орчны гол сэдэв болсон “братай Лиза”
Зураг нийтлэгдсэн даруйд сошиал орчинд гал авалцаж, интернэт хэрэглэгчид түүний стил, төрхийг магтсан сэтгэгдлээр бөмбөгдлөө. Ялангуяа Лизагийн цайвар арьс, “цэвэрхэн” хэв маяг, зөөлөн дүр төрх нь ийм ил гарсан стилийн хажууд ч огт эвдрээгүй, бүр ч тодорч харагдаж байна гэж шүтэн бишрэгчид онцолж байна.
Фенүүдийн нийтэлсэн зарим пост богино хугацаанд мянга мянган лайк цуглуулав. Тэд:
“БУРХАН МИНЬ ЛИЗА?????”
“АРИУН ЛИЗАА????”
“миний төрлийн эмэгтэй”
хэмээн жиргэж, Лизагийн шинэ төрхийг өөрсдийн “идеал” гэж нэрлэж, зураг бүрийг дахин дахин түгээж байна.
Лиза энэхүү цасан дунд авхуулсан, ил гарсан хөхний даруулгатай төрхөөрөө дахин нэг удаа K-pop-оос давсан дэлхийн хэмжээний алдартан гэдгээ баталж, шүтэн бишрэгчид нь дараагийн зураг, төслийг нь хүлээж эхэлжээ.



