Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесМайкл Жексон 31 жилийн дараа дахин дэлхийн №1 дуучнаар тодорч, хөгжмийн ертөнцийг донсолголоо

Майкл Жексон 31 жилийн дараа дахин дэлхийн №1 дуучнаар тодорч, хөгжмийн ертөнцийг донсолголоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Michael” киноны дараа домогт уран бүтээлчийн дуунууд дахин сэргэв

Поп хөгжмийн хаан Майкл Жексон-ы амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Michael” намтарчилсан кино нээлтээ хийсний дараа түүний уран бүтээлүүд цахим орчинд дахин хүчтэй давлагаа үүсгэж эхэлжээ.

Киноны нээлттэй зэрэгцэн Майкл Жексоны дуунууд стриминг платформууд болон олон улсын дижитал чартуудад эргэн хүчээ авч, хөгжмийн ертөнцөд шинэ амжилтуудыг тогтоож байна.

2026 оны тавдугаар сард дэлхийн жагсаалтыг тэргүүлжээ

“Michael” уран сайхны киноны өндөр амжилтын нөлөөгөөр Майкл Жексон 2026 оны тавдугаар сарын байдлаар Spotify болон Global Digital Artist Ranking буюу дэлхийн дижитал уран бүтээлчдийн чартуудад тэргүүлсэн байна.

Ингэснээр тэрээр ид гялалзаж байсан үеэсээ хойш буюу 31 жилийн дараа анх удаа дахин дэлхийн №1 уран бүтээлчээр албан ёсоор нэрлэгдэж байна.

Орчин үеийн том оддыг ардаа орхив

Майкл Жексон энэ удаад зөвхөн хуучны фенүүдийн дурсамжаар бус, шинэ үеийн сонсогчдын сонирхлоор ч эргэн оргилд гарчээ.

Тэрээр Тейлор Свифт, Жастин Бибер зэрэг өнөө цагийн хамгийн хүчтэй нөлөө бүхий дуучдыг ардаа орхисон байна. Мөн түүний идэвхтэй сонсогчдын тоо 81 саяас давсан нь домогт уран бүтээлчийн нэр хүнд өнөөдөр ч асар хүчтэй хэвээр байгааг харууллаа.

Попын хааны нөлөө мөхдөггүйг дахин батлав

Майкл Жексоны уран бүтээлүүд олон арван жилийн дараа ч дэлхий даяар сонсогдсоор байна. “Michael” киноны амжилт түүний хөгжмийн өвийг дахин шинэ үеийн анхаарлын төвд авчирч, поп соёл дахь нөлөөг нь улам тодотгожээ.

Энэхүү амжилт нь жинхэнэ авьяас, хүчтэй уран бүтээл, дэлхийн хэмжээний өв хэзээ ч мартагддаггүйг дахин баталсан үйл явдал болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх