Нүүр хуудас Уран сайханМеган Маркл гурав дахь хүүхдээ тээж байгаа гэх яриа дахин дэгдлээ

Меган Маркл гурав дахь хүүхдээ тээж байгаа гэх яриа дахин дэгдлээ

0 сэтгэгдэлүүд

Меган Маркл, хунтайж Харри нар Австралид хийж буй дөрвөн өдрийн айлчлалаа үргэлжлүүлж байна. Айлчлалын гурав дахь өдөр хосууд Мельбурн хотын нэгэн паркаар зугаалж, мөн орон нутгийн технологийн их сургуулийн дэргэдэх сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төвөөр очжээ.

44 настай гүнгийн авхай сургуулийн уулзалтад Friends of Frank брэндийн сул эсгүүртэй богино даашинз, Manolo Blahnik туфли, Chanel-ийн винтаж ээмэгтэй хүрэлцэн ирсэн байна. Харин дараа нь паркаар алхахдаа беж тренч, жийнс, “Мама” гэсэн бичигтэй футболк өмсжээ. Энэхүү футболк нь “Ээжүүдийн хамтрагч” байгууллагын бүтээгдэхүүн аж.

Меганы төрх цахим орчинд шинэ таамаг дэгдээв

Меган Марклын олон нийтийн өмнө гарсан энэ удаагийн төрх цахим сүлжээнд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хунтайж Харритай хамт хоёр хүүхэд өсгөж буй түүнийг зарим хүмүүс гурав дахь хүүхдээ тээж байж магадгүй хэмээн таамаглаж эхэлсэн байна. Гэхдээ энэ нь одоогоор албан ёсоор батлагдсан мэдээлэл биш бөгөөд зөвхөн олон нийтийн таамаг төдий хэвээр байна.

Хааны гэр бүлээс холдсоноос хойших Меган, Харригийн амьдрал

Гүнж Диана, Их Британийн хаан III Чарльз нарын бага хүү хунтайж Харри 2018 онд Америкийн жүжигчин Меган Марклтай гэрлэсэн билээ. Хосууд Их Британид амьдарч байхдаа хүү Арчигийн эцэг эх болсон ч 2020 онд хааны гэр бүлийн үүрэгт ажлаасаа татгалзаж, АНУ руу нүүсэн юм. Тэдний охин Лилибет дараа нь Америкт төржээ.

Тэр үеэс хойш хунтайж Харригийн хааны гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа илт муудсан талаар хэвлэлүүд тогтмол мэдээлсээр ирсэн. Одоо Калифорнид амьдарч буй хос янз бүрийн төсөл дээр ажиллаж, олны арга хэмжээ, үдэшлэгүүдэд оролцдог болсон ч тэдний олон нийтийн үйл ажиллагаа шүүмжлэл дагуулах нь цөөнгүй байдаг.

Саяхан Меган Маркл өөрийн хоол хийх шоугаа танилцуулах үеэр “MasterChef” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан тухай мэдээлэл мөн цацагдаад байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх