Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесОдоо л биш бол хэзээ ч үгүй: Леонардо Ди Каприо анх удаа гэрлэлтийн босгон дээр иржээ

Одоо л биш бол хэзээ ч үгүй: Леонардо Ди Каприо анх удаа гэрлэлтийн босгон дээр иржээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо амьдралдаа анх удаа гэрлэлтийн босгон дээр ирээд байгааг түүний найз нөхөд нь баталж байна.

Star хэвлэлд өдгөө 51 настай жүжигчинтэй ойр эх сурвалжийн мэдээллийг иш татан бичсэнээр, “Титаник” киноны од хүүхэдтэй болох талаар нухацтай бодож эхэлжээ. Хэдийгээр жүжигчин залуу төгс бус энэ хорвоод хүүхэд өсгөхөд бага зэрэг эргэлзэж байгаа ч эцэг болохыг маш их хүсэж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

“Одоо л биш бол хэзээ ч үгүй”

“Тэрээр хэдийнэ ‘одоо л биш бол хэзээ ч үгүй’ гэдэг насан дээрээ ирээд байна. Ялангуяа хүүхдээ коллежид сурч байх үед нь дэргэд нь байхыг хүсэж байгаа бол шүү дээ. Мөн түүний ээж нь ач хүүгээ үзэхийг маш их хүсэж байгаа бөгөөд өдгөө 80 гарчихсан тул цаг хугацаа тэднийг хүлээхгүй байна” хэмээн эх сурвалж ярьжээ.

Түүний найз бүсгүй, модель Виттория Черетти Ди Каприод ямар нэгэн байдлаар шахалт үзүүлдэггүй ч түүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болохыг хүсдэг аж.

“Тэр үргэлж эцэг болохоо хойшлуулах ямар нэгэн шалтаг олдог байсан. Гэвч одоо өөр замгүй болсноо ойлгож, нэг мөсөн шийдвэр гаргах цаг нь болсон гэж ярьж байна. Хамгийн сайхан мэдээ нь тэрээр үнэхээр энэ алхмыг хийхээр сэтгэл шулуудаж, аль болох хурдан хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бололтой” гэж инсайдер дүгнэжээ.

Өнгөрсөн 3 дугаар сард Ди Каприо 27 настай Череттитэй анх удаа ноцтой харилцаа үүсгэхэд бэлэн болсон талаар мэдээлж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр, жүжигчин залууд моделийн бие даасан, амжилттай яваа хувийн амьдрал нь хамгийн ихээр таалагддаг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх