Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесOscar-ын үдэш маргаантай өнгөрөв: Теяна Тэйлор хамгаалалтын ажилтныг хатуу шүүмжилжээ

Oscar-ын үдэш маргаантай өнгөрөв: Теяна Тэйлор хамгаалалтын ажилтныг хатуу шүүмжилжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Oscar Awards-ийн дараа Teyana Taylor Vanity Fair Party-ийн үеэр тайзан дээр гарахыг оролдож байхдаа өөрт нь зөвшөөрөлгүй хүрсэн гэж үзсэн хамгаалалтын ажилтныг ширүүн үгээр шүүмжилжээ.

Female First-д нийтэлсэн мэдээллээр, алдарт жүжигчин, дуучин Teyana Taylor 2026 оны 3-р сарын 16-нд болсон Oscar Awards-ийн үеэр backstage хэсэгт болсон нэгэн явдлын талаар олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна.

Тэрээр Best Picture шагнал хүртсэн киноны багийн хамт тайзан дээр гарахыг оролдож байх үедээ хамгаалалтын ажилтан түүнд хүрч, биеэр нь хаасан гэж мэдэгджээ.

“Чи үнэхээр бүдүүлэг” хэмээн бухимдлаа илэрхийлэв

Бичлэгт үлдсэн мөчүүдэд Taylor чанга дуугаар:

“Эрэгтэй хүн эмэгтэй хүнд гараа хүргэнэ гэдэг…”
“Чи үнэхээр бүдүүлэг. Чи үнэхээр бүдүүлэг. Чи үнэхээр бүдүүлэг” гэж хэлсэн байна.

Мөн тэрээр эргэн тойрныхондоо “Надад битгий хүр, намайг битгий түлх” хэмээн хэлжээ.

Тайз руу буцахыг нь саатуулсан гэж мэдэгдэв

Тухайн үед болсон явдлыг харсан нэгэн гэрч хамгаалалтын ажилтан Taylor болон өөр нэг хүнд үнэхээр хүрч, түлхсэн гэж ярьсан байна. TMZ-ийн мэдээлснээр, 35 настай Taylor тайз руу буцан очихыг оролдож байх үед уг хамгаалалтын ажилтан түүнийг зогсоохыг хүссэн гэж үзжээ.

Нөгөө талаас, Taylor энэ жил Best Supporting Actress шагналыг хүртэж чадаагүй ч түүний тоглосон One Battle After Another кино Best Picture шагналын эзэн болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх