“Секс ба Хотод” (Sex and the City) цувралын дүрээрээ алдартай жүжигчин Ким Кэтролл өөрийн хайрт Рассел Томас-той нууцаар гэрлэжээ.
Энэ тухай People сэтгүүл мэдээлснийг mongolshow.biz дамжууллаа. Лондонд болсон хуримын ёслол нь даруухан бөгөөд ойр дотнынхны хүрээнд цомхон болсон байна.
Жүжигчин маань өдгөө 69 настай бол түүний шинэхэн нөхөр нь 55 настай буюу 14 насаар дүү юм. Ёслол даруухан болж, зөвхөн хосын хамгийн ойрын найз нөxөд болон гэр бүлийн 12 хүн оролцжээ. Энэ нь Кэтроллын дөрөв дэх гэрлэлт юм. Хуримын ёслолд жүжигчин Dior-ын даашинз сонгож, сарнайтай малгайгаар гоёжээ.

Хос харилцаагаа албан ёсоор баталгаажуулахаар шийдэхээс өмнө бараг 10 жил үерхсэн. Тэд 2016 онд танилцжээ. Кэтролл одоогоор хүүхэдгүй.