2026 оны хоёрдугаар сарын 26-нд Селена Гомез болон Бенни Бланко нарын харилцаанд хувийн асуудал үүссэн гэх мэдээлэл сошиал орчинд богино хугацаанд түгж, фенүүдийг нь эргэлзүүлэв. Тус нийтлэлд тэдний хооронд “эрүүл ахуй”-тай холбоотой маргаан гарсан гэж бичсэн ч удалгүй Deuxmoi-ийн албан ёсны хаяг үүнийг хуурамч мэдээлэл гэж шууд няцаав. Үүний зэрэгцээ Селена Гомез Инстаграм дээрээ Бенни Бланко-той холбоотой дулаан уур амьсгалатай бичлэг нийтэлж, харилцаа нь хэвийн байгааг давхар илэрхийлснээр цуурхал намжих хандлагатай болсон юм.
Цуурхал хэрхэн эхэлсэн бэ?
Маргааны эхлэл 2026 оны хоёрдугаар сарын 26-нд “Селена Гомез Апдэйт” нэртэй хуурамч хаяг X(өмнө нь Твиттер) дээр нэгэн пост нийтэлснээр тавигдав. Тус постод “А зэрэглэлийн дуучин болон түүний продюсер сүйт залуу” гэх тодорхойлолтоор Селена Гомез, Бенни Бланко хоёрын дунд хувийн ариун цэвэртэй холбоотой гомдол, зөрчил үүссэн мэтээр өгүүлжээ.
Тэнд дотно харилцаанд нь асуудал үүсэх гол шалтгаан нь эрүүл ахуй болсон гэх агуулгыг тарааж, өглөөний амьсгалын үнэр, мөн хувийн ариун цэврийн талаарх таагүй байдал зэрэг сэдвээр хоёр тал бие биеэ шүүмжилдэг гэх ойлголт төрүүлэхээр бичсэн байна. Эцэст нь найзууд нь энэ асуудлыг давтагддаг маргаан болсон гэж ярьсан гэх утгатайгаар төгсгөсөн нь сошиалд хурдтай тархах нөхцөл бүрдүүлэв.
“Deuxmoi” цуурхлыг шууд няцаав
Нийтлэл хүчээ аван цахимд тархсанаас ойролцоогоор нэг цагийн дараа Деюмуа-гийн албан ёсны хаяг тухайн мэдээлэлд шууд хариу бичиж, мэдээлэл худал болохыг тодорхой мэдэгдсэн. Тэд уг мэдээлэл хуурамч бөгөөд өөрсдийн платформ дээр огт нийтлэгдээгүй, мөн хэн нэгнээс ийм илгээмж ирээгүй гэдгийг тодотгосон юм..
Деюмуа нь алдартнуудын тухай нэргүй мэдээлэл түгээдгээрээ танигдсан тул ийм шууд няцаалт нь худал түүх цааш тархахыг сааруулахад нөлөөлсөн байна. Гэхдээ энэ бүхэн Бланко-той холбоотой өөр нэгэн пост анхаарал дэгдсэний дараахан өрнөжээ.
Подкастын нэг агшин Бланко-г сошиалын бай болгожээ
Цуурхал дэгдэхээс хэд хоногийн өмнө Бенни Бланко өөрийн хамтран хөтөлдөг “Найзууд нууцыг хадгалдаг” подкастын эхний дугаарт Лил Дикки болон Кристин Баталуктай хамт оролцсон. Тэр үеэр Бланко хөл нүцгэн суусан бөгөөд үзэгчид буйдан дээр сууж байхдаа түүний хөлийн бохир харагдсан гэж анзаарчээ.
Үүний дараа дэлгэцийн зураг, богино бичлэгүүд сошиалд олноор түгж, зарим хэрэглэгч түүний биеэ авч явах байдал, гадаад төрх, арчилгааг шүүмжилсэн байна. Тухайн жижиг деталь гэнэт ярианы сэдэв болж, хосын эргэн тойрон дахь онлайн шуугианыг улам нэмэгдүүлжээ. Маргаан үргэлжилж байх зуур Гомез өөрийнхөөрөө нам гүм атлаа ойлгомжтой дохио өгсөн гэж олон хүн үзсэн байна.
Гомез хайрын утгатай мессежээр хариу өгсөн нь
Цахим орчинд ийнхүү шуугиж байх зуур Селена Гомез Инстаграм дээр Бенни Бланко-той үнсэлцэж буй дулаан уур амьсгалтай бичлэгээ нийтэлсэн. Тэр бичлэгийн тайлбарт хайртай хүндээ өдөр бүр улам бүр хайртай болж байгаагаа илэрхийлсэн үг бичсэн нь олон хүний хувьд харилцаа нь тогтвортой хэвээр байгааг харуулсан тод дохио болжээ.
Ингэснээр цуурхал, шүүмжлэлээс үүдсэн анхаарал хэсэг хугацаанд тэдний харилцааны бодит уур амьсгал руу шилжиж, худал мэдээллийн нөлөө буурахад нөлөөлсөн байна.
Селена Гомез болон Бенни Бланко нар 2023 оноос хойш үерхэж байгаа бөгөөд 2025 оны есдүгээр сарын 27-нд Санта Барбара-д гэрлэсэн билээ.