Benny Blanco шинэ клипэндээ эхнэрээ оролцууллаа
Selena Gomez нөхөр Benny Blanco-гийн шинэ клипэнд хамт тоглож, дахин олны анхаарлыг татлаа. 38 настай продюсер, дуучин Benny Blanco нь Becky G-тэй хамтарсан испани хэл дээрх “Te Olvido (La La)” дуундаа зориулан клип гаргасан бөгөөд уг бүтээлд Selena Gomez мөн оролцсон байна.
Испани хэл дээрх энэхүү дуу нь салалт, мартах, харилцааны төгсгөлийн тухай сэдвийг хөндсөн бол клипэнд Blanco онцгой нүүр хувиргалттайгаар гарчээ.
Дугуй унасан хэсэг хамгийн их яригдав
Клипний нэг хэсэгт Selena Gomez болон Benny Blanco нар дугуй унаж буйгаар дүрслэгдсэн байна. Харин Blanco уг хэсэгт нүүрний хэлбэрийг зориуд хэтрүүлсэн, өвөрмөц масктай гарч иржээ.
Түүний энэ дүр төрх цахим орчинд шууд яриа дагуулсан бөгөөд зарим хэрэглэгч үүнийг Benny Blanco өөрийгөө шоолсон, хейтерүүдэд өгсөн хариу маягийн шийдэл байж магадгүй гэж таамаглаж байна.
Гадаад төрхийг нь шүүмжилдэг хүмүүст хариу барив уу
Сүүлийн жилүүдэд Benny Blanco Selena Gomez-той холбоотой болсноосоо хойш цахим орчинд гадаад төрх, хувцаслалт, хэв маягаараа байнга шүүмжлэлд өртөх болсон. Зарим хейтер түүнийг Selena-д тохирохгүй, түүнээс “доогуур түвшний” хүн мэтээр хэлэлцдэг байна.
Тиймээс “Te Olvido (La La)” клипэнд масктай, хэтрүүлэгтэй дүрээр гарсан нь өөрийг нь онилсон доромжлолыг хошин байдлаар эргүүлж ашигласан алхам байж болзошгүй гэж фэнүүд үзэж байна.
Selena, Benny нарын хайр 2023 онд эхэлсэн
Selena Gomez болон Benny Blanco нарын роман 2023 оны долоодугаар сард эхэлсэн гэж мэдээлэгддэг. Хосууд 2025 оны есдүгээр сард хуримаа хийж, харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан байна.
Гэсэн ч тэдний харилцаа эхнээсээ л фэнүүдийн дунд маргаан дагуулсан. Зарим хүн Blanco-г Selena Gomez-ийн нэр хүнд, хэв маяг, гоо үзэмжтэй нийцэхгүй гэж шүүмжилдэг байсан бол дуучин бүсгүй нөхрөө тогтмол хамгаалсаар иржээ.
Selena нөхрөө ил тод хамгаалдаг
Selena Gomez өмнө нь Benny Blanco-той уулзсан нь өөрт нь тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг гэж мэдэгдэж байсан. Тэрээр нөхрөө цахим шүүмжлэлээс хамгаалж, тэдний харилцааг гадны хүмүүсийн дүгнэлтээр хэмжих боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн байна.
Дуучин бүсгүй өнгөрсөн хугацаанд Justin Bieber-тэй хийсэн салалт зэрэг хувийн амьдралын хүнд үеийг туулсан. Харин Justin Bieber одоо Hailey Baldwin-той гэрлэж, хүүтэй болсон билээ.
Шинэ клип фэнүүдийн дунд маргаан үүсгэв
“Te Olvido (La La)” клип Selena Gomez болон Benny Blanco нарын хамтын шинэ дүр төрхийг харуулсан төдийгүй Blanco өөрийн эсрэг шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байгааг илтгэсэн байж магадгүй гэж олон хүн үзэж байна.
Масктай дүр нь заримд нь хачирхалтай, заримд нь хөгжилтэй, харин заримд нь шууд хейтерүүдийг егөөдсөн зоригтой алхам мэт санагджээ. Ямартай ч Selena, Benny нарын шинэ клип цахим орчинд ярианы гол сэдэв болж чадлаа.