Нүүр хуудас Урлаг“Шөнийн галт тэрэг” гурван жилийн дараа “Хайлсан шоколад” тоглолтоо зарлалаа

“Шөнийн галт тэрэг” гурван жилийн дараа “Хайлсан шоколад” тоглолтоо зарлалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Хайлсан шоколад” тоглолт Валентины өдөр болно

Монголын анхны алтернатив рок, инди чиглэлийн хамтлагуудын нэг “Шөнийн галт тэрэг” “Хайлсан шоколад” нэртэй бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. Тус тоглолт нь хамтлаг хамгийн сүүлд бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийснээс хойш гурван жилийн дараа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог байна.

Энэ хугацаанд хамтлаг 10 дуутай хоёр дахь цомгоо гаргаж, шинэ уран бүтээлүүдээ сонсогчдод хүргээд байгаа аж. “Хайлсан шоколад” тоглолтыг гэгээн Валентины өдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 14-нд “M Bank Arena”-д хийхээр товлосон байна.

Тасалбар shoppy.mn-ээр худалдаалагдана

Тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан авах боломжтой.

2026 онд 25 жилийн ой тохиож байна

Мөн 2026 онд “Шөнийн галт тэрэг” хамтлагийн 25 жилийн ой тохиож байна. Тус хамтлаг 2004 онд “Цэнхэр шувуу” цомгоо гаргаж, тэр жилдээ “Acoustic evening” тоглолтоо толилуулжээ. Үүний дараа 2006 онд “Их завсарлага UB Palace”, 2010 онд “Их завсарлага C1” тоглолтуудаа хийж байсан түүхтэй.

Тэд 2022 онд “Шөнийн галт тэрэг” пянзаа гаргаж, бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд зэрэгцээ шинэ цомгоо олон нийтэд хүргэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх