“Counter Strike 2” тоглоомын “StarLadder Budapest Major 2025” тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны (плей-офф) буюу шөвгийн наймын бүрэн хуваарь албан ёсоор тодорхой боллоо. Манай улсын баг болох “The MongolZ” плей-оффт хүчтэй өрсөлдөгч болох “Team Vitality”-тай таарах юм.
Тэмцээний хамгийн шийдвэрлэх шатны тоглолтуудын хос дараах байдлаар тодорсон байна:
Тоглолтын Хуваарь
Плей-оффын тоглолтууд 12-р сарын 11-14-ний өдрүүдэд Унгар улсын Будапешт хот дахь “MVM Dome” аренад зохион байгуулагдана.
- The MongolZ vs. Vitality: Энэхүү шөвгийн наймын тоглолт 12-р сарын 12-ны өдөр Улаанбаатарын цагаар 03:00 AM-д эхлэхээр хуваарьтай байна.
- Формат: Тоглолт BO3 (Best-of-3) буюу хоёр хожсон нь шалгарах системээр явагдана.
“StarLadder Budapest Major 2025” тэмцээн нь 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-нийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд нийт шагналын сан нь $1.25 сая доллар юм.