Нүүр хуудас УрлагStray Kids анх удаа Орландогийн томоохон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, K-pop-ийн түүхэнд бичигдлээ

Stray Kids анх удаа Орландогийн томоохон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, K-pop-ийн түүхэнд бичигдлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Stray Kids хамтлаг K-pop урсгалын хил хязгаарыг дахин тэлж, АНУ-ын Орландо хотын Camping World цэнгэлдэх хүрээлэнд анх удаа бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулан, бүх тасалбараа бүрэн борлуулсан анхны K-pop хамтлаг боллоо.

2025 оны 6-р сарын 14-ний өдөр (орондын цагаар) болсон уг тоглолт нь “dominATE” дэлхийн аялан тоглолтынх нь нэг хэсэг байсан бөгөөд зөвхөн Stray Kids-ийн хувьд төдийгүй бүхэл K-pop салбарын хувьд түүхэн үйл явдал болсон юм. Энэхүү тоглолт нь мянга мянган шүтэн бишрэгчдийн халуун уур амьсгал дунд явагдаж, тэдний амжилтад нэгэн том шатаар ахих боломж олголоо.

Camping World цэнгэлдэх нь өмнө нь Пол Маккартни, The Rolling Stones, Metallica, Guns N’ Roses, P!nk зэрэг дэлхийн алдартнуудыг хүлээн авч байсан билээ. Харин одоо Stray Kids нэрээ энэ нэр хүндтэй жагсаалтад мөнхлөн үлдээлээ.

Stray Kids уг тоглолтдоо амьд хөгжмийн хамтлагийн дэмжлэгтэйгээр 30 гаруй дуу бүхий хөтөлбөр толилуулсан бөгөөд Billboard 200 жагсаалтын №1 байрт хүрсэн зургаан цомгоос гадна анхны уран бүтээл болох “District 9”, мөн “Mixtape: dominATE” синглээс тусгай дуэт үзүүлбэрүүдээр шүтэн бишрэгчдээ баярлуулжээ. Үзүүлбэрийн үеэр галын наадам, гэрэл чимэглэлийн гайхалтай эффектүүд шөнийн Орландог гэрэлтүүлж, тоглолтыг жинхэнэ шоу болгож хувиргасан юм.

Тоглолтын дараа Stray Kids-ийн гишүүд сэтгэл хөдлөм үг хэлэхдээ:

“Энэ бол Орландо дахь манай анхны тоглолт. Та бүхний халуун дотно хүлээж авалтад бид маш их талархаж байна. Хүмүүс гэр бүлээрээ ирж үзсэн нь энэ оройг улам онцгой болгосон. Хүн бүрийг хамарсан, бүгд хамтдаа таашаал авч чадах тоглолт хийж чадсандаа бид их бахархаж байна. Ийм олон хүнд өөрсдийн хөгжмийг хүргэх боломж бол бидний хувьд жинхэнэ аз жаргал” хэмээв.

Орландогийн тоглолтоор тэд Хойд Америкийн стадион аялан тоглолтынхоо дунд үеийг дуусгаж буй бөгөөд нийт 10 хотод 13 тоглолт хийх хуваарьтай. Тур үргэлжилсээр байгаа бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байгаа. Цаашид тэд 6-р сарын 18, 19-нд Нью-Йорк хотын Citi Field цэнгэлдэхэд хоёр ч аншлаг тоглолт хийхээр зэхэж байна.

9104 24379 4441 1200x800 1

You may also like

Сэтгэгдэл үлдээх