Лос-Анжелест болсон дэлхийн нээлтэд гэнэтийн зочноор ирэв
Мягмар гарагийн орой Лос-Анжелес хотноо “Тоглоомын түүх 5” киноны дэлхийн нээлт болж, уг арга хэмжээнд нэрт дуучин Тейлор Свифт гэнэтийн зочноор хүрэлцэн иржээ.
Тэрээр зөвхөн улаан хивсний арга хэмжээнд оролцоод зогсохгүй, киноны үзвэр дууссаны дараа үзэгчдэд зориулан уран бүтээлээ толилуулсан байна.
Киноны шинэ дуугаа төгөлдөр хууртай дуулжээ
Тейлор Свифт тайзнаа гарч, төгөлдөр хуур тоглон “Тоглоомын түүх 5” кинонд зориулсан “I Knew It, I Knew You” нэртэй шинэ дуугаа дуулсан байна.
Киноны нээлтийн дараах энэхүү гэнэтийн performance нь үзэгчдийн хувьд онцгой бэлэг болжээ.
Т.Свифт үзэгчдэд хандан “Энэхүү анимейшн цувралын өчүүхэн нэг хэсэг болж байгаа нь миний хувьд нэрийн төрийн хэрэг юм” хэмээн хэлсэн байна.
Вүүди, Базз хоёр дахин нэгдэнэ
Үзэгчдийн хайртай “Тоглоомын түүх” цувралын тавдугаар ангид Бонни охиныг “Lilypad” нэртэй шинэ ухаалаг таблетаас нь аврахын тулд Вүүди, Базз хоёр дахин нэгдэж буй үйл явдлыг өгүүлэх аж.
Олон жилийн турш хүүхэд, томчуудын хайртай анимэйшн цуврал болсон “Тоглоомын түүх” шинэ ангид технологи, хүүхдийн төсөөлөл, тоглоомуудын үнэнч нөхөрлөлийн сэдвийг дахин хөндөх төлөвтэй байна.
“Тоглоомын түүх 5” өнөөдрөөс кинотеатруудаар гарч эхэллээ
“Тоглоомын түүх” цувралын тавдугаар анги өнөөдрөөс эхлэн кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болж байна.
Тейлор Свифтийн шинэ дуу болон нээлтийн үеэрх гэнэтийн тоглолт нь киноны нээлтийг улам онцгой болгож, фэнүүдийн дунд энэхүү бүтээлийн талаарх хүлээлтийг нэмэгдүүлжээ.