1xBet Монгол платформын ивээн тэтгэлгээр олон улсын тэмцээнд оролцдог Монголын цахим спортын бахархал болсон The Mongolz баг дэлхийд нэрээ тодоор бичүүллээ. 2025 оны хамгийн том тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025-ийн дараах HLTV.org-ийн шинэчлэгдсэн чансаагаар тус баг дэлхийн 4 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь Монголын цахим спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болоод байна.
BLAST.tv Austin Major 2025 тэмцээн нь 2025 оны эхний хагасын хамгийн нөлөө бүхий, өрсөлдөөн өндөртэй тэмцээнүүдийн нэг байв.
Францын Team Vitality түрүүлж дэлхийн чансааг тэргүүлсэн бол
Монголын The Mongolz баг үзүүрлэн, дэлхийн шилдэг топ 4 багийн нэгээр тодров.
Энэхүү амжилт нь зөвхөн нэг тэмцээний үр дүн бус, олон сарын хөдөлмөр, зохион байгуулалт, нарийн стратеги, тоглогчдын ур чадварыг бүрэн илэрхийлж буй үзүүлэлт юм.
The Mongolz багийн гол амжилтууд:
Дэлхийн шилдэг багуудыг хожиж финалд шалгарсан
Тоглолт бүртээ өндөр гүйцэтгэл үзүүлсэн
HLTV.org-ийн чансаанд анх удаа топ 4-т багтсан
Энэхүү түүхэн амжилтад 1xBet зэрэг нэр хүндтэй ивээн тэтгэгчдийн дэмжлэг онцгой хувь нэмэр оруулж буй. Тус багийн ард байгаа ивээн тэтгэгчид, ур чадвартай тоглогчид, зөв менежмент цаашдын тэмцээнүүдэд илүү их амжилт гаргах суурь болон бэхэжлээ.
1xBet платформоор дамжуулан Монголын цахим спортын хөгжилд хувь нэмэр оруулж буй тус компанийн зүгээс The Mongolz багийн үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна.
