Дэлхий даяар танигдсан алдарт late-night шоу “The Tonight Show”-г Монголын “Central TV” телевиз албан ёсны лицензийн дагуу Монгол Улсад хүргэж байгаа билээ.
“NBCUniversal Studio Group”-ийн харьяа “Universal International Studios”-ийн нэгж болох “NBCUniversal Formats” болон Монголын “Central TV” телевизийн хамтын ажиллагаагаар бүтээгдсэн “The Tonight Show Mongolia” нь тус форматын түүхэнд онцгой байр суурь эзэлж байна. Учир нь энэ нь “The Tonight Show” форматын АНУ-аас гадуур албан ёсоор бүтээгдсэн анхны олон улсын хувилбар юм.
Мөн уг нэвтрүүлгийг Ази тивд анх удаа Монгол Улсад хүргэж байгаа нь Монголын телевизийн салбарын хувьд томоохон үйл явдал болжээ.
Тэгвэл “The Tonight Show Mongolia” нэвтрүүлэг Монголын телевизийн түүхэнд дахин нэг шинэ хуудас нээлээ. Тус нэвтрүүлэг “ContentAsia Awards 2026” наадмын “Best Variety Programme Made in Asia” буюу Ази тивд бүтээгдсэн шилдэг төрөлжсөн нэвтрүүлэг төрөлд шилдгээр шалгарч, шагнал хүртсэн байна.
Энэ амжилт нь зөвхөн “The Tonight Show Mongolia” багийн хувьд төдийгүй Монголын телевизийн салбарын хувьд түүхэн амжилт болж байна. Учир нь Монголын телевизийн бүтээл “ContentAsia” наадмаас шагнал хүртсэн анхны тохиолдол юм.
Ийнхүү дэлхийн алдарт форматыг Монголд албан ёсоор нутагшуулсан “The Tonight Show Mongolia” олон улсын тавцанд үнэлэгдэж, Монголын телевизийн контентыг Азийн хэмжээнд таниулсан чухал амжилт үзүүллээ.