Нүүр хуудас УрлагThunderZ “Монгол” шинэ уран бүтээлээ цацлаа, олны танил тамирчид клипэнд нь тогложээ

ThunderZ “Монгол” шинэ уран бүтээлээ цацлаа, олны танил тамирчид клипэнд нь тогложээ

1 comment

XI–XII зууны “хүчирхэг Монгол” дүрслэлийг орчин цагийн бэлгэдэлтэй хослуулжээ

Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал “Монгол” нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогчдын хүртээл болголоо. Тэрээр энэхүү дуугаараа Монголчууд XI–XII зуунд гаднынхны нүдэнд хэр хүчирхэг харагдаж байсан тухай төсөөллийг илэрхийлэхийг зорьсон гэж онцолжээ. Уран бүтээлдээ түүхэн санааг орчин цагийн хүч чадлын бэлгэдэлтэй хослуулж, Хабул хаан хүү Охинбархагт хүчтэй, ухаантай эрсийг ялган өгсөн тухай домгийг бэлгэдлийн хэлбэрээр тусгасан байна.

Клипэнд нь тулааны спорт, үндэсний бөхийн олон нэр оролцов

Шинэ уран бүтээлийн клип тулааны спорт, үндэсний бөхийн салбарын олон тамирчин оролцсоноороо онцлог болжээ. Клипний гол дүрүүдэд:

Physical Asia шоуны оролцогч, ONE Championship Bantamweight MMA дэлхийн аварга Б.Энх-Оргил
Дэлхийн цомын аварга, циркчин Э.Лхагва-Очир
Жүдо бөхийн ОУХМ А.Адьяасүрэн
Монголын анхны UFC тулаанч, Karate Combat тулаанч, MGL-1 кикбоксын аварга, MGL-1 MMA хөнгөн жингийн аварга Д.Батгэрэл
Холимог тулааны тамирчин, GLADIATOR аварга (Япон), MGL-1 аварга Т.Нямжаргал
Аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ

Харин туслах дүрүүдэд үндэсний бөхийн дараах тамирчид тоглосон байна.

Улсын арслан Р.Пүрэвдагва
Улсын заан Д.Хүдэрбулга
Улсын заан С.Сүхбат
Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо
Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
Улсын начин, ОУХМ Л.Отгонбаатар
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
Аймгийн арслан Д.Бямбасүрэн
Аймгийн арслан С.Ерөөлт
Аймгийн арслан Ч.Алтангэрэл
Аймгийн арслан П.Хүрэлбаатар
Аймгийн начин О.Намнанжанцан
Сумын заан, бодибилдингийн тамирчин (Монголын мистер) А.Батнасан

Ийнхүү “Монгол” дууны клип түүхэн өнгө аясыг тулааны спорт, үндэсний бөхийн хүч чадлын дүрслэлтэй нэгтгэсэн бүрэлдэхүүнээрээ анхаарал татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Каймиш 2 сар 23, 2026 - 16:10

Цаашдаа илүү олон бүтээл гаргаасай

Хариулах

Сэтгэгдэл үлдээх