Энэ амралтын өдрүүдэд Нью-Йорк хотын алдарт “Radio City Music Hall” театрт Бродвейн театрын улирлын шилдэг оддыг алдаршуулах “Tony Awards 2026” наадам гялалзсан тансаг уур амьсгал дунд нүсэр зохион байгуулагдлаа. Дуучин, ая зохиогч Pink хөтлөн явуулсан тус наадмын улаан хивсний ёслол дээр одод хамаг өнгө төрхөө гайхуулан цугларчээ.
Энэ жилийн наадмын гол шагналыг “Schmigadoon!” мюзикл хүртэж, олны хүсэн хүлээдэг “Шилдэг мюзикл” төрлөөс гадна “Шилдэг шинэ хөгжим”, “Шилдэг найруулга”, “Шилдэг мюзикл зохиол” төрлүүдэд тэргүүллээ.
Жүжигчин Жон Литгоу “Giant” бүтээлд Роальд Далийн дүрийг бүтээж, тус үдшийн жүжиглэлтийн анхны цомыг авсан бөгөөд өдгөө 80 насандаа “Tony Awards”-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ялагч болж шинэ рекорд тогтоов.
Лорри Меткалф Артур Миллерийн “Death of a Salesman” (Худалдааны төлөөлөгчийн үхэл) жүжгийн шинэчилсэн хувилбарт тоглосон дүрээрээ шалгарсан бөгөөд уг бүтээл “Шилдэг шинэчилсэн жүжиг” зэрэг нийт зургаан номинацид тэргүүлж, энэ жилийн хамгийн олон цом авсан уран бүтээл боллоо.
Мөн наадмын хамгийн том дуулиантай мэдээ нь Квиен Жан мюзиклын “Шилдэг хувцас загвар” төрөлд түрүүлж, “Tony Awards”-ын түүхэн дэх анхны Трансжендер хүн болж түүхэнд бичигдсэн явдал байв.
Улаан хивсний ёслолын онцлох төрхүүд
Албан ёсны шагналуудыг гардуулахаас өмнө одод улаан хивсний ёслол дээр олныг алмайруулахаар гарч ирсэн юм. Энэ үдшийн хамгийн шилдэг хувцаслалттай зочдын тоонд Эдриан Броуди, Квин Латифа болон “Tony Awards”-ын хуучны сонгодог хэв маягийг бүрэн шингээсэн Рэйчел Зеглер нар зүй ёсоор багтжээ.
Одуудын өвөрмөц өнгө төрх, гоёлуудын жагсаалтыг доороос сонирхоно уу:
- Queen Latifah — Naeem Khan

- Adrien Brody — Saint Laurent

- Rachel Zegler — Michael Kors Collection

- Aubrey Plaza — Chanel

- Danielle Brooks — Wiederhoeft

- Jordan Roth — Maison Margiela

- Ayesha Curry — Monse

- Cole Escola — Christopher John Rogers

- Rose Byrne — Prada

- Luke Evans

- Kara Young

- Lea Michele — Michael Kors Collection

- Dylan Mulvaney

- Qween Jean
