Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесВиктория Бекхэм гэр бүлийн маргааны талаар анх удаа тайлбар хийв

Виктория Бекхэм гэр бүлийн маргааны талаар анх удаа тайлбар хийв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Виктория Бекхэм хүү Бруклинтэйгээ холбоотой олон нийтийн анхаарал татсан зөрчлийн талаар анх удаа байр сууриа илэрхийллээ. 51 настай тэрээр WSJ Magazine-д өгсөн ярилцлагадаа энэ сэдвийг хөндсөн бөгөөд Hello! сэтгүүл энэ талаар мэдээлсэн байна.

Ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс Бруклины тухай асуусан ч Виктория хүүгийнхээ нэрийг шууд дурдаагүй байна. Харин тэрээр “Бид хүүхдүүддээ маш их хайртай. Бид үргэлж тэднийхээ хувьд хамгийн сайн эцэг эх байхыг хичээж ирсэн. Бид 30 гаруй жил олон нийтийн өмнө амьдарсан ч хийж ирсэн бүхэн маань хүүхдүүдээ хамгаалж, хайрлахын төлөө байсан” гэж хэлжээ. Мөн үүнийхээ дараа “Энэ талаар миний хэлэхийг хүсэж байгаа зүйл ердөө энэ” хэмээн нэмж хэлсэн байна.

Бруклин гэр бүлийнхнийгээ хэт хяналттай ханддаг гэж буруутгасан

27 настай Бруклин Бекхэм болон түүний эцэг эхийн хоорондын зөрчил 2026 оны нэгдүгээр сард олны өмнө ил болсон юм. Тухайн үед Дэвид, Виктория Бекхэм нарын ууган хүү цахим сүлжээндээ дуулиант мэдэгдэл нийтэлж, эцэг эхээ өөрийг нь хэт хянадаг, мөн Никола Пельтцтэй байгуулсан гэрлэлтийг нь сарниулахыг оролдсон гэж буруутгаж байв.

Тэрээр мөн тэдэнтэй эвлэрэх бодолгүй байгаагаа ил тод мэдэгдсэн байна. Ялангуяа хуримынхаа үеэр ээж нь түүнтэй “маш зохисгүй байдлаар” бүжиглэсэн гэж хэлсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Түүний ярьснаар энэ нь амьдралдаа хамгийн их доромжлол мэдэрсэн мөчүүдийн нэг байсан аж.

Үүнээс хойш Бруклин эцэг эх, ах дүү нараа цахим орчинд хааж, гэр бүлийнхэнтэйгээ шууд бус, өмгөөлөгчөөр дамжуулан холбоо барихыг илүүд үзэх болсон байна.

Эвлэрэх оролдлого хийсэн ч Бруклин хариу өгсөнгүй

Хэдийгээр Бруклин ийм хатуу байр суурь илэрхийлсэн ч Дэвид, Виктория Бекхэм нар хүүтэйгээ харилцаагаа сэргээх оролдлого хийсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэд Бруклины 27 насны төрсөн өдрөөр инстаграм хуудсандаа хамт авхуулсан хуучны зургууд нийтэлж, олон нийтийн өмнө баяр хүргэсэн юм. Гэсэн ч Бруклин энэ мэндчилгээнд ямар нэгэн хариу үзүүлээгүй байна.

Үүний зэрэгцээ Бруклины эхнэр Никола Пельтц өмнө нь өөрийн эцэг эх нөхрийг нь “төрсөн хүү шигээ” хүлээж авсан гэж ярьж байсан нь ч энэ гэр бүлийн маргааныг дагасан ярианд дахин хөндөгдөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх