Латин Америк гаралтай алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес өнөөдөр /2026.07.24/ 57 нас хүрч байна. Дуу хөгжим болон кино дэлгэцийн салбарт нэгэн зэрэг өндөр амжилт гаргах нь амаргүй байдаг ч Жей Ло энэ бүхнийг телевизийн төсөл, бизнес болон хүүхэд хүмүүжүүлэх ажилтайгаа амжилттай хослуулж чадсан юм.
Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү авьяаслаг эмэгтэйн төрсөн өдөрт зориулан түүний амьдралдаа баримталдаг гол зан чанар, амжилт болон гоо сайхны талаарх амьдралын дүрмүүдтэй танилцана уу.
Женнифер Лопесийн амьдралын дүрмүүд:
- “Бүр бага байхдаа л би үргэлж дуулж, жүжиглэдэг байлаа. Тийм болохоор том болоод дуучин, жүжигчин болоход ямар ч бэрхшээл тулгараагүй”
- “Гаднын нөхцөл байдалд автаж, өөрчлөгдөхгүй байх нь хамгийн том аз жаргал юм”
- “Коллежоо хаяад мэргэжлийн дуучин болно гэхэд аав, ээж минь намайг галзуурлаа гэж бодож байлаа. Тэд “Женни боль, латин америкчуудаас хэн ч амжилт олж байгаагүй” гэж байв. Үнэхээр латин америкчуудаас шоу бизнест том амжилт олсон хүн байхгүй байлаа. Гэхдээ урьд нь байгаагүй болохоор боломжгүй гэдэг ойлголтыг би харин ойлгохгүй байлаа”

- “Гоо үзэсгэлэн гэдэг бол арьсан дээрх л чимэг юм. Ухаан, бие, сэтгэлийн тэнцвэрийг олох нь хамгийн чухал гэж би боддог”
- “Би хүмүүсийн тухай элдэв нууцыг мэдэх дуртай. Манай Бронкст бүгд нэгнийхээ тухай мэддэг байсан. Тэр зуршил минь арилахгүй байгаа. Ичгэвтэр ч гэсэн үнэн, би хүмүүсийн нууцыг баримтжуулан цуглуулдаг”
- “Би хүмүүсийг яаж харагдаж байгаагаар нь биш ямар үнэртэй байгаагаар нь шүүдэг”
- “Жирийн нэг дуучин, жүжигчин байх нь хангалтгүй. Өөрийнхөө авьяас, хүч чадлыг 100 хувь гаргаж чадах эсэх л гол”
- “Эрчүүд миний нэр алдрын сүүдэрт орох дургүй байдаг. Тэд хэзээ ч над шиг их мөнгө олж чадахгүй гэдгээ мэддэг”
- “Хүүхэд төрснөөр би өөрийгөө биш тэднийг хамгийн түрүүнд боддог болсон. 7 сартай бие давхар байхдаа би дэлхийг тойрсон тоглолт хийж байлаа. Харин одоо хэзээ ч тэгэхгүй. Хүүхдүүд минь эрүүл саруул байх нь миний гол зорилго”
- “Хэрэв чи өөрийгөө хайрлаж, өөрөөрөө бахархдаггүй бол өөр хэн нэгэнд хайрлаж, дурлана гэдэг юу л бол…”
- “Өөртөө аз жаргал авчрах зүйл л хий. Эмэгтэйчүүд маш олон хүнийг арчлан хамгаалж, янз бүрийн асуудал шийдэх гэж оролдсоор байгаад өөрийгөө мартдаг. Ингэж болохгүй. Хааяа ч гэсэн өөрийгөө баярлуул”

- “Миний биед хэдэн кг мах байхыг хөндлөнгийн хэн нэгэн шийдэх ёсгүй”
- “Хэрэв хэн нэгэнд дурлавал хайртай гэдгээ хэлэх гэж маргаашийг хүлээх хэрэггүй”
- “Олон юм үзэж туулаад би яг боксчин шиг болсон. Хэчнээн ч цохиулсан даагаад гарна”
- “Би өөрөө өөртэйгөө л өрсөлддөг”
- “Бидний дотор байгаа тэр адгуусан шинж надад таалагддаг. Хамгийн илэн далангүй”
- “Туршлага хуримтлуулж, энэ дэлхийд ямар нэг юм хэлэхийн тулд жинхэнэ амьдралыг үзэх ёстой”
- “Оддын гомдоллохыг хэн ч сонсохыг хүсдэггүй”
- “Дэлхий дээрх хамгийн хэцүү, ойлгомжгүй мэдрэмж бол дурлал юм”
- “Би зорилгодоо хүрч, ялалтаа тэмдэглээд, цааш явах дуртай”
- “Нас ахих тусмаа та амьдралын жижиг сажиг зүйлс маш чухал болохыг ухаарч эхэлнэ”
- “Зарим хүн туранхай, зарим нь тарган байхаар заяагдсан байдаг. Нийгэмд энэ талаар хэт их ярьж байна. Минийхээр бол хүн ямар байх нь хамаагүй, гол нь эрүүл энх байх хэрэгтэй”
- “Эмэгтэй хүн хэзээ ч ээмэггүй явж болохгүй. Зүүхээ мартсан бол боломжоо алдсан гэсэн үг”
- “Эргэлзэнэ гэдэг өөрийгөө алнахтай адил. Та өөрийгөө хэн гэдгийг, яах гэж байгаа гэдгээ сайн мэдэж байх ёстой”
- “Хайр дурлалд би найдваргүй романтик, хамгийн халуун бүсгүй”
- “Би архи, тамхи хэрэглэдэггүй. Кофеин огт хэрэггүй. Энэ бүхнээс болж бидний арьс үрчийдэг юм. Би өдөрт 10 цаг унтдаг”
Жей Логийн эдгээр зарчимч бөгөөд тууштай үзэл бодлууд нь түүнийг олон улсын хэмжээний томоохон одон болон төлөвшихөд хамгийн чухал түшиг тугуур болсон билээ. Тэрбээр өөрийн авьяас, хөдөлмөрч чанараараа сая сая хүмүүст урам зориг өгсөөр байна.
