Холливудын од шинэ харилцаагаа нуухаа больж, аз жаргалтай мөчүүдээ олон нийттэй хуваалцав
44 настай Холливудын жүжигчин Жессика Альба 20 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсны дараа хувийн амьдралынхаа шинэ хуудсыг нээжээ. Тэр өөрөөсөө 11 насаар дүү найз залуутайгаа авхуулсан дотно зургаа олон нийтэд хуваалцаж, шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татсан байна.
Жессика Альба орон нутгийн цагаар энэ сарын 7-нд сошиал хуудсандаа “Амтат эхний улирлаа өндөрлөж байна” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Тус зурагт тэр 33 настай жүжигчин Дэнни Рамирестай ойрхон зогсон, аз жаргалтай инээмсэглэж байгаа нь харагдсан байна.
Хосууд өнгөрсөн жилийн долоодугаар сараас үерхэж эхэлсэн гэх мэдээлэл гарсан юм. Дэнни Рамирес нь The Last of Us болон Marvel-ийн Avengers: Doomsday зэрэг томоохон төслүүдэд дүр бүтээхээр яригдаж буй Холливудын шинэ үеийн жүжигчдийн нэг юм. Альба ч найз залуутайгаа хос нүдний шил зүүсэн, романтик болзоонд хамт байсан зэрэг мөчүүдээ нээлттэй хуваалцаж, фенүүдийнхээ баяр хүргэсэн сэтгэгдлийг хүртсээр байна.
Салалтын дараах үнэтэй шийдвэрээс илүүтэй өөрийн өсөлт, шинэ амьдралыг сонгожээ
Жессика Альба энэ оны хоёрдугаар сард хуучин нөхөр Кэш Уоррентой салалтын ажиллагаагаа албан ёсоор дуусгасан байна. Тохиролцооны хүрээнд тэр 16 жилийн гэрлэлийн хугацаанд хийсэн уран бүтээлийнхээ орлогын талыг, мөн The Honest Company дахь ихээхэн хувиа хуваарилжээ.
Энэ салалт нь санхүүгийн хувьд маш өндөр үнэтэй туссан гэж үнэлэгдэж байгаа ч Альба харамсахаас илүү хувийн өсөлтөө илүүд үзсэн бололтой. Олон нийтийн зүгээс ч түүнийг илүү чөлөөтэй, тайван, аз жаргалтай харагдаж эхэлсэн гэж ажиглаж байна.Одоогоор Жессика Альба гурван хүүхдийн ээжийн хувиар ч, амжилттай бизнес эрхлэгчийн хувиар ч идэвхтэй амьдралаа үргэлжлүүлсээр байна.