Ням, 11 сар 22, 2026
Нүүр хуудас Уран сайхан15 насны зөрүүтэй Ji Chang Wook, Sion нар хамтдаа аяллын шоунд оролцжээ

15 насны зөрүүтэй Ji Chang Wook, Sion нар хамтдаа аяллын шоунд оролцжээ

0 сэтгэгдэлүүд 3 views

Ji Chang Wook болон NCT WISH хамтлагийн ахлагч Sion нар «Ojisan and the Flower Boy» аяллын реалити шоунд анх удаа хамтран оролцож байна. Нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 24-нд зөвхөн Японд нээлтээ хийнэ.

SLL JAPAN болон Японы TELASA стриминг платформын хамтран бүтээсэн таван ангит цувралд хоёр од Яманаши, Одаварагаар гурван өдөр, хоёр шөнө аялах зуураа бие биеэ илүү сайн таньж мэдэх аж.

Тэд 15 насны зөрүүтэй, уран бүтээлийн өөр өөр салбарт ажилладаг ч аяллын турш хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээр дамжуулан аажмаар нөхөрлөнө.

Нэвтрүүлэгт анхны уулзалтын эвгүйхэн уур амьсгалаас эхлээд галт тэргээр зорчих, хотын гудамжаар алхах, тав тухтай майханд буудаллах, Sion-ы очихыг хүсэж байсан газруудаар зочлох хүртэлх үйл явдлыг харуулах юм.

Аяллын явцад хоёр уран бүтээлчийн харилцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэгчид сонирхон үзнэ гэдэгт найдаж буйгаа продакшны төлөөлөгч илэрхийлжээ.

«Ojisan and the Flower Boy» шоуны эхний хоёр анги арванхоёрдугаар сарын 24-ний Японы цагаар 09:00 цагт TELASA платформд онцгой эрхтэйгээр гарна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх