Формула-1-ийн од өөрийн хуудсаар дамжуулан Кимтэй холбоотой хамгийн хүчтэй дохиог өглөө
Льюис Хэмилтон Ким Кардашьянтай холбоотой ярианд цэг тавьж, тэдний харилцааг баталсан гэж олон нийт үзэхээр шинэ бичлэгээ нийтэллээ. Тэр өөрийн Инстаграм хуудсандаа Ким Кардашьянтай хамт гарсан видеог байршуулсан бөгөөд энэ нь тэдний хайр дурлалын хамгийн тод баталгаа болсон гэж шүтэн бишрэгчид, хэвлэлүүд дүгнэж байна.
Уг бичлэгийг гуравдугаар сард Токио хотод хийсэн аж. Тухайн үед Хэмилтон, Кардашьян нарыг Японд хамт цагийг өнгөрөөж байна гэх анхны мэдээллүүд гарч эхэлсэн юм.
Видеонд 41 настай Формула-1-ийн алдарт тамирчин ховор улаан Ferrari F40 машиныг дрифт хийж жолоодож байгаа бол 45 настай Ким Кардашьян зорчигчийн суудалд суужээ. Бичлэгийн төгсгөлд камер Ким рүү ойртон очиход тэр инээж, “Энэ бол солиорол!” хэмээн хэлж байгаа нь гардаг.
Токио, Супербоул, нууц болзоо гэх ярианы дараа энэ харилцаа улам тод болов
Хэмилтоны сошиал хуудсанд Ким Кардашьян анх удаа ийм байдлаар гарсан нь онцгой анхаарал татсан байна. Үүний дараа хэвлэлүүд болон фенүүд энэ нийтлэлийг тэдний харилцааны эцсийн баталгаа гэж хүлээн авчээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тэднийг Хлои Кардашьянтай хамт Токиогийн гудамжаар зугаалж явахад нь хүмүүс олж харсан байна. Тухайн үед Ким Японд өөрийн бага насны хүүхдүүд болох Сэйнт, Чикаго, Псалм нарыг дагуулан ирсэн байжээ. Харин дараа нь Льюисийг Сэйнттэй хамт пүүз болон ховор Pokémon картын дэлгүүрт явж байгаагаар нь ч мөн харсан аж.
Ким Кардашьян, Льюис Хэмилтон нарын болзож байгаа тухай яриа анх хоёрдугаар сард гарсан юм. Тэр үед Ким түүнийг нууцаар болзохын тулд Их Британид тусгайлан очсон байж магадгүй гэх мэдээлэл тархаж байв. Үүний дараа хосууд 2026 оны Супербоулын финалын үеэр анх удаа хамт олны өмнө гарч ирсэн гэж мэдээлэгдсэн байна.
Ким Кардашьян, Льюис Хэмилтон нар арав гаруй жилийн турш бие биеэ мэддэг байсан ч саяхныг хүртэл хайр дурлалын холбоотой байсан гэх мэдээлэл гарч байгаагүй. Кимийн хувьд тэр өмнө нь гурван удаа гэрлэж байсан бөгөөд түүний хамгийн сүүлийн нөхөр нь рэппер Канье Уэст юм. Энэ гэрлэлтээс дөрвөн хүүхэд төрсөн бөгөөд хосууд 2022 онд найман жилийн хамтын амьдралын дараа салсан билээ.
Харин Льюис Хэмилтон Формула-1-ийн түүхэн дэх хамгийн алдартай тамирчдын нэг хэвээр байна. Тэр 100 ялалт байгуулсан анхны нисгэгч болж, долоон удаа аварга болсон амжилтаараа Михаэль Шумахерийн дээд амжилтыг давтсан юм. Өмнө нь түүнийг Шакира, Ирина Шейк зэрэг олон алдартай эмэгтэйчүүдтэй холбон бичиж байв.


2 сэтгэгдэлүүд
Үнэн эсэх нь сонин л байна
Оддын амьдрал үргэлж анхаарал татдаг юм