Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКим Кардашьян, Льюис Хамилтон нар Супер Боул дээр хайр сэтгэлийнхээ холбоог ил болголоо

Ким Кардашьян, Льюис Хамилтон нар Супер Боул дээр хайр сэтгэлийнхээ холбоог ил болголоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн анхаарлын төвд: Супер Боулын “хос” 

Алдарт реалити од, бизнес эмэгтэй Ким Кардашьян болон “Формула-1”-ийн домогт аварга Льюис Хамилтон нар Супер Боулын үеэр харилцаагаа албан ёсоор зарлаж байна уу гэлтэй маш дотно харагджээ.

АНУ-ын энтертайнмент хэвлэл Page Six-ийн мэдээлснээр, тэд 2-р сарын 9-нд Калифорни мужийн Санта Клара хотын Леви цэнгэлдэх хүрээлэнд болсон Super Bowl LX тоглолтыг хажуу хажууд нь сууж үзсэн байна. Олон улсын шууд нэвтрүүлгийн камер хосыг хосын суудал дээр хамтдаа сууж, ярилцаж, инээмсэглэж буй мөчийг буулгаж авсан бөгөөд энэ агшин X платформ дээр (хуучнаар Twitter) богино хугацаанд тархжээ.

Тоглолтын үеэр Ким Кардашьян Льюис Хамилтон руу инээмсэглэн ярьж байгаа бичлэг, зургууд олон нийтийн сүлжээнд давлагаалан цацагдсан нь “харилцаагаа нууцлахаа больж, ил гаргаж эхэллээ” гэсэн дүгнэлт, таамгийг улам бататгасан.

Супер Боулын стиль: “Super Bowl hair” ба тансаг чимэглэл

Тухайн өдөр Кардашьян хар өнгийн хүрмээ том алмаазан хүзүүний зүүлттэй хослуулж, өөрийн шинэ үсний засалтаараа анхаарал татжээ. Түүний үсчин Крис Эпплтон тоглолтын өмнө “Super Bowl hair” гэсэн тайлбартай, Кимийн бүтэн биеийн зургийг Инстаграмдаа байршуулсан нь мөн сошиалд яригдсан сэдвийн нэг болсон.

Харин Льюис Хамилтон олны дунд энгийн ч гэлээ өндөр загварын мэдрэмжтэй хувцасласан төрхөөрөө ил гарчээ.

Европ дахь нууцлаг “болзооны аялал”

АНУ-ын хэвлэлүүд болон гадаадын сайтуудын мэдээлснээр, Кардашьян, Хамилтон нар Супер Боулын өмнө хэдийн Европоор хамтдаа аялж, харилцаагаа илүү хувийн орчинд хөгжүүлж байсан тухай онцолж байна.

Тэд Их Британийн Котсволдс бүсэд орших тансаг зэрэглэлийн Estelle Manor зочид буудалд саатан амарч, хосын массаж, хувийн оройн зоог зэрэг үйлчилгээ авсан гэж мэдээлжээ. Үүнээс гадна Лондонд Rosewood зочид буудалд байрлаж, улмаар Парис руу хамтдаа цааш аялсан гэх мэдээлэл мөн гарсан.

АНУ-ын хэвлэл нэгэн эх сурвалжийн үгийг эш татан, “Ким, Льюис хоёр маш завгүй хуваарьтай тул боломж гарсан болгоныг ашиглаж, аль болох их хугацааг хамт өнгөрөөхийг хичээж байна. Одоогоор тэд бараг л тус тусдаа цаг гаргадаггүй, Кимийн ажлын хуваарьт зохицуулан болзож байна” гэж дамжуулжээ.

Өмнө нь тэд Шинэ жилийн үеэр Кейт Хадсон зохион байгуулсан үдэшлэгт хамт оролцсон ч тухайн үед хамт авхуулсан зураг олон нийтэд ил болоогүй байв.

Хоёр талын өнгөлөг болзооны түүх

Ким Кардашьян хуучин нөхөр Канье Уэстээсээ салсны дараа болзооны амьдралаараа олон удаа шуугиан дэгдээж байсан. Тэр Оделл Бекхэм Жуниор, Пит Дэвидсон нартай нэр холбогдож, мөн дөрвөн хүүхдийн эхийн хувьд хувийн амьдрал, карьер хоёрыг зэрэг авч яваа нь үргэлж хэвлэлийн гол анхаарлын төвд байсаар ирсэн.

Нөгөө талд Льюис Хамилтон ч ялгаагүй, нэр алдартай олон бүсгүйтэй нэр холбогдож байв. Түүний болзооны жагсаалтад Ники Минаж, Рианна, Жижи Хадид, Кимийн төрсөн эгч Кендалл Женнер гэх зэрэг оддын нэрс гарч байжээ. Ийнхүү хоёулаа аль хэдийн “өнгөлөг, олны нүдэн дээрх болзооны түүхтэй” одууд тул хамтдаа харагдах болгондоо улам их анхаарал татах нь тодорхой.

Кимийн болзоо, үнэт зүйлийн тухай үзэл бодол

Саяхан Ким Кардашьян эгч Хлои Кардашьяныхаа подкастод оролцох үеэрээ болзоо, харилцааны талаарх өөрийн хандлагыг илүү шууд хуваалцсан. Тэр “Би тодорхой ёс суртахуун, үнэт зүйлтэй, тайван, хариуцлагатай хүнийг хайрладаг. Хамгийн гол нь үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх нь хамгийн чухал зүйл” гэж хэлсэн байдаг.

Мөн “Би сүүлийн нэг жилийн хугацаанд нууц харилцаатай байгаагүй. Хүүхдүүд маань надад маш их хэрэгтэй хэвээр байгаа тул би болзох цаг завгүй байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байна” гэж онцолж байсан.

Гэсэн хэдий ч Супер Боулын үеэр Хамилтонтой хамтдаа ил гарч ирсэн энэ удаагийн дүр зураг, түүнээс өмнөх Европын аяллын мэдээлэл нь “харилцааных нь шинэ бүлэг эхэлж байгаа байх магадлалтай” гэсэн таамгийг улам эрчимжүүлж байна.

Дэлхийн тайзан дээрх “шинэ супер хос” уу

Супер Боул бол зөвхөн спортын биш, Америкийн поп соёл, реклам, загвар, алдартнуудын дүр төрх цугладаг дэлхийн хамгийн том тайзуудын нэг. Ийм хэмжээний эвент дээр Ким Кардашьян, Льюис Хамилтон хоёр хосын маягаар зэрэгцэн сууж, шууд нэвтрүүлэгт олон удаа буусан нь тэднийг “роб хэмжээнд” биш, харин “реал хос” гэсэн нүдээр харах хандлагыг улам тодруулсан.

Тэдний харилцаа албан ёсны баталгаатай хэмээн зарлагдаагүй хэдий ч Супер Боулаас эхлээд Европын тансаг аяллууд нь мэдээллүүд нь дэлхий даяарх шүтэн бишрэгчид, сошиал хэрэглэгчдийг “шинэ супер хосын түүхийг” анхааралтай ажиглахад хүргэсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх