Harry Styles Madison Square Garden-д хийж буй цуврал тоглолтынхоо гурав дахь орой хуучин найз бүсгүй Taylor Swift-ийн хуримтай холбоотой хошигнол хэлж, үзэгчдийг шуугиулжээ.
Тоглолтын төгсгөл хэсэгт тэрээр Madison Square Garden-ийн сүүлийн үеийн спортын амжилтыг магтаж эхэлсэн байна. Styles үзэгчдэд хандан:
“Бид дэлхийн аварга New York Knicks-ийн гэр Madison Square Garden-д байна” гэж хэлжээ.
Үүний дараа тэрээр:
“Бас энд хурим ч хийдэг юм байна” хэмээн нэмж хэлсэн байна.
Энэ нь Taylor Swift болон Travis Kelce нарын долдугаар сарын 3-нд Madison Square Garden-д хийсэн хуримыг хэлсэн хошигнол байв. Үзэгчид түүний үгийг сонсоод чангаар орилж, алга ташин хүлээн авчээ.
Harry Styles болон Taylor Swift нар 2012 оны арваннэгдүгээр сараас 2013 оны нэгдүгээр сар хүртэл үерхэж байсан. Тэдний богинохон харилцаа Swift-ийн 2014 оны алдарт “Style” дуунд нөлөөлсөн гэж олон хүн үздэг.
Variety-ийн мэдээлснээр, Styles Taylor Swift, Travis Kelce нарын хуримд уригдсан ч оролцож чадаагүй байна. Учир нь тухайн орой тэрээр “Together, Together” аялан тоглолтынхоо хүрээнд London-д тоглолттой байжээ. Харин түүний сүйт бүсгүй Zoe Kravitz хуримын ёслолд ганцаараа оролцсон байна.
Madison Square Garden дахь рекорд тоглолтууд
Энэхүү хошигнол Styles-ийн Madison Square Garden дахь 30 тоглолттой residency эхэлснээс хэдхэн хоногийн дараа олны анхаарал татсан юм. Түүний цуврал тоглолт наймдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Энэ нь Harry Styles-ийн энэ жилийн АНУ дахь цорын ганц тоглолтууд бөгөөд олон улсын “Together, Together” аялан тоглолтынх нь хүрээнд нэг venue-д хийх хамгийн олон шоу болж байна.
Residency дуусахад Styles solo artist-ийн хувиар Madison Square Garden-д нийт 52 удаа гол тоглолт хийсэн байх юм. Нэгдүгээр сард болсон presale бүртгэлд 11.5 сая хүн тасалбар авах хүсэлт гаргасан нь уг тоглолтуудын эрэлт ямар өндөр байсныг харуулжээ.
Энэ удаагийн цуврал тоглолт нь түүний өмнөх Madison Square Garden дахь амжилтыг давж байна. Styles 2022 онд “Love On Tour”-ийн хүрээнд тус venue-д 15 орой дараалан sold-out тоглолт хийж байсан бөгөөд үүний дараа Madison Square Garden-ийн дээврийн хэсэгт түүний нэртэй байнгын banner байрлуулсан билээ.
Ийнхүү Harry Styles Madison Square Garden дахь томоохон residency-гээ үргэлжлүүлж байхдаа Taylor Swift-ийн хуримын талаар хөнгөн хошигнол хэлж, фэнүүдийн дунд дахин ярианы сэдэв боллоо.