Пүрэв, 10 сар 8, 2026
Нүүр хуудас Үйл явдал ба зарДэлхий эндээс эхэлнэ: The MongolZ шинэ видео контентоо цацлаа

Дэлхий эндээс эхэлнэ: The MongolZ шинэ видео контентоо цацлаа

2 сэтгэгдэлүүд

Улаанбаатар хот бүхэлдээ харагдах өндөр барилгын дээвэр дээрх үзэмж. Алсаас гэр хороолол дунд босох өндөр шилэн барилгууд, хотын захаас уудам тал нутаг үргэлжлэх аж. The MongolZ багаас хэрэгжүүлж буй шинэ аяны хүрээнд чухам эндээс л Монгол орноо дэлхий нийтэд танилцуулж байна.

Монголын телевизийн суваг, кино театрууд болон хотын төв замын томоохон дэлгэцүүдээр цацагдаж буй тус бичлэг нэгийг сануулна: Хэдий хэмжээний өндөр тавцанд өрсөлдөж, аль ч улсад өглөөг угтаж байлаа гэсэн төрж өссөн үндэс угсаа тань үргэлж тантай хамт байдаг.

The MongolZ багийнхан тэмцээнээс тэмцээний хооронд нисэх онгоцны буудал, зочид буудлын хооронд амьдарч байгаа ч тэмцээнд оролцох бүрдээ Монголын талаар мэдэхгүй хүмүүст эх орноо сурталчлах нэгэн боломжийг бүрдүүлж байдаг юм.

MongolZ
mongolz

Энэхүү санаачилгын талаар the MongolZ багийнхан дараах зүйлийг ярилаа:

1. Төрж өссөн үндэс угсаагаа санаж явна гэдэг та бүхний хувьд хувь хүнд чинь ямар утга агуулдаг вэ?

Энэ бол маш энгийн зүйлсээс эхэлдэг. Гэрт зочин ирэхэд ширээгээ хэрхэн засаж буйгаас, эргэн тойронд бүгд англиар ярьж байхад бэлтгэлийн байрандаа бид хоорондоо монголоор ярьж байгаагаас харагдана. Харь тивд явж байхдаа монгол хэл сонсох төдийд л шууд эргээд хардаг. Эх орноо санан дурсана гэдэг заавал чармайн бодох зүйл биш, тэрхүү мэдрэмж тоглолт бүрд бидэнтэй хамт байдаг юм.

2. The MongolZ-ийн амжилт та бүхнийг дэлхийн дахинд Монголын дуу хоолой болгож чадсан гэж боддог уу?

Бидэнд асар том хариуцлага ирж байгааг мэдэрдэг. Эх орон нэгтнүүд, олон улсын хамтран ажиллагчид, найз нөхөд маань бүгд биднийг дэмждэг. Үүнийг дагаад дэлхий нийт биднийг ажиглаж байгаа гэдгийг ухамсарладаг. Бид өөрсдөө улсынхаа дуу хоолой болохыг сонгоогүй ч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул эх орноо нэр төртэй төлөөлөхийг хүсдэг.

3. Өнөөдөр The MongolZ багаар дамжуулан дэлхий нийт Монголыг хэрхэн харж байна вэ?

Орчин үеийн, эрч хүчтэйгээр харж байна. Олон хүмүүс Монголыг одоог хүртэл нүүдэлчид, адуучид, малчид, гэр хороолол, хөдөө тал нутгаар төсөөлдөг. Энэ бол Монгол орны нэг хэсэг, бид ч үүгээрээ бахархдаг. Гэхдээ бидэнд амьдрал цохилж буй их хотууд, цахим спортын дээд түвшинд өрсөлддөг залуус бий. Бид орчин үеийн Монголын хоёр талыг хоёуланг нь дэлхий нийтэд харуулахыг хүсдэг.

mongolz

4. Чухам яагаад яг одоо өөрсдийн эх сурвалж, үндэс угсаагаа эргэн санахаар шийдэв?

Бид бараг байнга өөр өөр тэмцээн, нисэх онгоцны нислэг хооронд явж байна. Тиймээс хэсэг завсарлаж, эх орондоо эргэн ирж, өөрсдийн өссөн орчноо дэлхий нийтэд харуулахыг хүссэн юм. Энэ нь бид өөрсдөө болон шүтэн бишрэгчдэдээ бидний замнал хаанаас эхэлснийг сануулах нэгэн боломж болсон.

5. Сүүлийн үед “гэр” гэдэг ойлголт, мэдрэмж та бүхний хувьд өөрчлөгдсөн үү?

Тэгсэн. Урьд нь “гэр” гэдэг тухайн нэг байршил, манай байр, хашаа, хот байсан. Одоо бид бүтэн жилийн турш аялж байгаа болохоор багийнхан маань хаана байна, тэнд л манай гэр байдаг болж. Урт хугацааны аяллын дараа эх орондоо эргэн ирэх мөч улам бүр үнэ цэнтэй санагддаг.

6. The MongolZ багийг урагшлуулдаг, зөвхөн монгол хүнд байдаг ямар нэгэн онцлог чанар бий юу?

Тэвчээр хатуужил. Бид цаг агаарын хатуу ширүүн нөхцөл, алс хол зайд суралцсан болохоор хүлээцтэй байж, хүнд хэцүү үед бууж өгөхгүй байж чаддаг.

mongolz

7. The MongolZ баг Монголын шинэ залуу үеийнхэнд ямар нөлөө үзүүлж байна гэж бодож байна вэ?

Бид The MongolZ баг бол хэн ч байсан өөрийн зан чанар, үнэ цэнээ алдахгүйгээр дэлхийн тавцанд гарч чадна гэдгийн баталгаа болоосой гэж хүсдэг. Залуус биднээс урам зориг авч, мөрөөдөлдөө итгэж эхэлж байвал бидний хийж буй зүйл зөв байна гэсэн үг.

8. Энэхүү аян “ДЭЛХИЙ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ” гэсэн нэртэй. Та бүхний хувьд дэлхий хаанаас эхэлдэг вэ?

Монголоос. Чухам энд л бид анх удаа тоглож, хамгийн анхны дэмжигчид маань биднийг дэмжиж, анхны тэмцээндээ мордож байсан. Түүнээс хойш болсон бүх зүйлийн үндэс эндээс эхтэй. Тиймээс л бидний хувьд дэлхий яг эндээс, гэрээс минь эхэлдэг.

mongolz

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Нямсүрэн 10 сар 8, 2026 - 03:04

Шинэ видео контент нь үнэхээр чанартай, гоё болсон байна лээ

Хариулах
Батсуурь 10 сар 8, 2026 - 03:07

Үзээд шууд огшчихлоо, маш сайн бүтээл болжээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх