Колумбын дуучин Шакира болон хөлбөмбөгчин асан Жерар Пике нар хөвгүүдтэйгээ уулзах зохицуулалтын талаар хэлэлцэхээр Испанийн Барселона хотын шүүхэд уулзахаар болжээ. Энэ талаар EL PAÍS мэдээлэв.
Тус хэвлэлийн мэдээлснээр, Шакира Пике хөвгүүдтэйгээ богино хугацааны амралтаа АНУ-ын Майами хотод өнгөрөөж болох бөгөөд ингэснээр хүүхдүүд ойр ойрхон нисэх шаардлагагүй гэж үзэж байна. Дуучны бодлоор, цагийн бүс байнга солигдох нь хөвгүүдийнх нь өдөр тутмын хэвшлийг алдагдуулдаг аж.
Шакира, Пике нар 2010 онд үерхэж эхэлсэн. Хоёр жилийн дараа тэдний анхны хүү Милан төрсөн бол дахин хоёр жилийн дараа хоёр дахь хүү Саша нь мэндэлжээ. 2022 оны зун Шакира Пикег өөрт нь үнэнч бус байсан гэх шалтгаанаар салсан байна.
Зургаан сарын дараа Шакира хуучин хамтрагч болон түүний шинэ найз бүсгүйг хөндсөн дуу гаргажээ. Тухайн үед 47 настай байсан дуучин испани хэлээр бичсэн “өшөө авалтын” сэдэвтэй уг дуундаа Пикегийн шинэ харилцаатай холбоотой хэд хэдэн ишлэл оруулсан байна.
Одоо Шакира хоёр хүүгийнхээ хамт Майамид амьдарч байна.