Пүрэв, 10 сар 8, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесШакира, Дуа Липа нар “Antología” дууг хамтран дуулжээ

Шакира, Дуа Липа нар “Antología” дууг хамтран дуулжээ

0 сэтгэгдэлүүд

Колумбын поп од Шакира Мадрид хотод үргэлжилж буй “Las Mujeres Ya No Lloran World Tour” аялан тоглолтынхоо үеэр Дуа Липаг гэнэтийн зочноор тайзнаа урьж, хамтарсан үзүүлбэр толилуулжээ.

Аравдугаар сарын 3-нд болсон тоглолтын үеэр хоёр уран бүтээлч Шакирагийн 1995 онд гаргасан “Pies Descalzos” цомгийн “Antología” дууг акустик хувилбараар хамтран дуулсан байна.

“Мөрөөдөл биелсэн мөч”

Тоглолтын дараа Шакира Дуа Липатай хамт авахуулсан зургаа Instagram хуудсандаа нийтэлж, “Бидний олонхын хувьд мөрөөдөл биелсэн мөч” хэмээн бичжээ.

Дуа Липа мөн Шакирад талархал илэрхийлж, “Antología” дууг түүнтэй хамт дуулах боломж олдсонд баяртай байгаагаа хуваалцсан байна. Тэрбээр тоглолтын үеэр Шакира болон үзэгчидтэй нэгэн бүхэл болсон мэт мэдрэмж төрсөн гэжээ.

Тус тоглолтыг “Amazon Music” шууд дамжуулсан бөгөөд платформын эмэгтэй уран бүтээлчдийн тоглолтуудаас хамгийн олон үзэгчтэй шууд дамжуулалт болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх