Баасан, 10 сар 9, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесТом Круз Оросыг магтаж, оросоор ярьж чаддагаа харуулжээ

Том Круз Оросыг магтаж, оросоор ярьж чаддагаа харуулжээ

0 сэтгэгдэлүүд

Холливудын жүжигчин Том Круз Орост аялж байсан дурсамжаасаа хуваалцаж, тус улс түүнд их таалагдсан гэж ярьжээ. Мөн орос хэлээр хэдэн үг хэлж чаддагаа харуулсан байна.

Жүжигчин Сөүл хотод нэгэн орос эмэгтэйтэй таарч, түүнтэй ярилцахаас татгалзаагүй аж. Эмэгтэйг Оросоос ирснийг сонсоод Том Круз “Гайхалтай юм” хэмээн хэлж, яриагаа үргэлжлүүлжээ.

Тэрээр Орост хийж байсан аяллуудаа дурссан байна. Тухайлбал, 1990-ээд онд хувийн онгоцоо түлшээр цэнэглэхээр Сибирьт газардаж байсан, мөн Москвад очиж байснаа ярьжээ. Том Круз Орос түүнд маш их таалагдсан гэж онцолсон байна.

“Гайхалтай! Би 90-ээд онд Сибирьт түлш цэнэглэхээр газардсан анхны хүмүүсийн нэг байсан. Сибирийг үзэхийг хүссэн учраас тэнд газардсан юм. Мөн Москвад очиж байсан. Анх 1987 онд очсон. Надад маш их таалагдсан. Бас 2000-аад онд Большой театр нээгдэхийн өмнө очиж байсан” гэж Том Круз ярьжээ.

Ярианыхаа төгсгөлд жүжигчин орос хэлээр ярьж чаддагаа харуулж, хэд хэдэн орос үг мэддэгээ эмэгтэйд үзүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх