Seo In Young-ы YouTube суваг 10-р сарын 7-нд “Baek Ji Young яагаад Seo In Young-д дургүй байсан жинхэнэ шалтгаан анх удаа ил болов” нэртэй шинэ бичлэг нийтэлжээ. Бичлэгт Seo In Young Baek Ji Young-ы гэрт зочилсон байна. Тэд өмнө нь хоорондоо муудалцаж байсан ч хожим эвлэрснээ ярьж байжээ.
Seo In Young:
“Таныг анх эргэн ирэх үед би Jewelry хамтлагийн гишүүн байсан. Надад хамгийн их эвгүй санагддаг зүйл нь та Lyn, Park Jung Ah хоёрыг илүү дэмждэг юм шиг харагддаг байсан. Миний санаж байгаагаар, та миний нэг дүүтэй холбоотой асуудлаас болж ямар нэгэн үл ойлголцолтой болсон байх. Та ер нь хүнтэй тогтоосон холбоо, үнэнч байдлыг их чухалчилдаг хүн шүү дээ?” гэжээ.
Baek Ji Young уг үл ойлголцол одоо ч ойр дотно байдаг найзаас нь эхтэй байсныг тайлбарласан байна.
“Тэр In Young-ыг буруу ойлгоод дургүй байсан. Тэгээд би ч бас чамд дургүй болсон” гэж хэлээд өөрийнхөө толгойг тоглоомоор цохижээ.
Тэд мөн хувцас солих өрөөнд болсон нэгэн явдлыг дурссан байна. Baek Ji Young тухайн үед LYn-тэй нэг өрөөг хуваалцаж байхад Seo In Young түүн дээр ирсэн аж.

Baek Ji Young:
“Би андуураад чамд ‘Хэтэрхий чанга байна. Seo In Young, чимээгүй бай’ гэж хэлсэн. Одоо бодоход чи үнэндээ их эелдэг, энгийн хүн байсан. Гэхдээ тэр үед бид өмнө нь бараг ярилцаж үзээгүй. Чи маш алдартай байсан болохоор би чамайг өөрийгөө хэт дөвийлгөдөг юм шиг боддог байжээ. Уучлаарай” гэж дурссан байна.
Үүний дараа Seo In Young өөр нэг ахмад дуучинтай холбоотой явдлыг ярьжээ.
“Зөвхөн та ч биш. Өмнөх үеийн нэг хамтлагийн дуучин намайг араар ‘Гүнж’ гэж нэрлэдэг байсан” гэж тэр хэлсэн байна.
Baek Ji Young:
“Чи бид хоёр хоёулаа хүчтэй зан араншинтай. Эргээд бодоход чи хэнд ч хатуу ширүүн үг хэлж байгаагүй. Би ч бас тэгдэггүй байсан, чамтай холбоотой тэр нэг тохиолдлыг эс тооцвол” гэжээ.
Үүний дараа яриа IU-тай холбоотой олон жилийн цуурхал руу шилжсэн байна.
Seo In Young:
“Би IU-г зодсон гэсэн цуурхлыг сонсож байсан. Би яахаараа түүнийг зодох билээ? Бүр угаалгын өрөө рүү дагуулж ороод зодсон гэсэн яриа хүртэл гарсан. Бид хоёр чинь бүр ойр дотно ч байгаагүй” гэжээ.
Baek Ji Young хошигнон:
“Ойр байгаагүй болохоороо зодсон ч юм бил үү” гэж хэлэхэд хоёул инээлдсэн байна.
Энэ цуурхал 2010 онд Seo In Young болон IU нар SBS-ийн Heroes нэвтрүүлэгт хамт оролцож байх үеэс эхтэй аж.
2011 онд IU MBC-ийн Radio Star нэвтрүүлэгт энэ талаар тайлбар өгч, өөрийг нь хэзээ ч угаалгын өрөө рүү чирж оруулан зодож байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Seo In Young ч 2013 онд MBC-ийн Mooreuppak нэвтрүүлэгт уг цуурхлыг няцааж, IU-г хэзээ ч угаалгын өрөө рүү дуудаж, гар хүрч байгаагүй хэмээн хэлж байжээ.