“Тайзан дээр замбараагүй харагдсан…”
BLACKPINK хамтлагийн Jennie нэрт уран бүтээлч The Weeknd-тэй хамтран тоглосныхоо дараа дуулах болон тайзны ур чадвартай нь холбоотой ширүүн шүүмжлэлд өртжээ.
Jennie саяхан Сөүлд болсон тоглолтын үеэр The Weeknd-тэй тайзан дээр хамтран үзүүлбэр үзүүлсэн байна. Олон шүтэн бишрэгч түүний тайзны төрхийг магтсан ч зарим хэрэглэгч Jennie-гийн дуулах чадвар болон үзүүлбэрийг шүүмжилжээ.
Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зарим постод Jennie богинохон хэсэг дуулсан атлаа амьсгаадсан мэт харагдсан гэж бичиж, бүр lip-sync хийсэн байж магадгүй хэмээн буруутгасан байна. Ийм төрлийн хэд хэдэн нийтлэл ихээхэн анхаарал татаж, олон хэрэглэгч санал нийлж байгаагаа илэрхийлжээ.

Зарим хүмүүс бүр Jennie дуулж эхэлсний дараах The Weeknd-ийн хариу үйлдлийг өөрийнхөөрөө тайлбарлаж, түүнийг мөн адил сэтгэгдэлтэй байсан байж магадгүй гэж таамагласан байна.
