Apink хамтлагийн хуучин гишүүн, жүжигчин Son Na-eun-ийн ээж өчигдөр буюу аравдугаар сарын 17-нд таалал төгсжээ.
Талийгаачийн оршуулгын ёслол Сөүл хотын нэгэн оршуулгын газарт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Son Na-eun болон түүний дүү, мэргэжлийн гольфчин Son Sae-eun нар гэр бүлийнхээ хамт эмгэнэл илэрхийлэхээр ирсэн хүмүүсийг хүлээн авч байгаа аж.
Оршуулгын цуваа аравдугаар сарын 19-нд буюу маргааш гарахаар товлогдсон байна.
Son Na-eun энэ хүнд үед ээжийнхээ дэргэд байж, гэр бүлийнхэнтэйгээ хамт салах ёс хийж байгаа гэж мэдээлжээ.
Son Na-eun удахгүй шинэ драмын зураг авалтаа эхлүүлэхээр байв
Son Na-eun 2011 оны дөрөвдүгээр сард Apink хамтлагийн гишүүнээр дебют хийж, 2022 он хүртэл хамтлагийн үйл ажиллагаанд оролцсон.
Үүний дараа тэр жүжигчний карьераа түлхүү үргэлжлүүлж, “Childless Comfort”, “Dinner Mate”, “Ghost Doctor”, “Agency” зэрэг олон драмд тоглосон юм.
Өнгөрсөн зун гарсан SBS-ийн “Agent Kim Reactivated” драмд тэр Special Missions Directorate-ийн агент Jung Sang-a-ийн дүрийг бүтээжээ. Тус цуврал улсын хэмжээнд 23.1 хувийн үзэгчийн үнэлгээ авч байсан байна.
Мөн Son Na-eun ирэх онд цацагдах “The Wicked Queen” драмын гол дүрд тоглохоор батлагдаж, зураг авалтад бэлтгэж байсан юм.
Гэвч өчигдөр ээжийгээ алдсан харамсалтай мэдээ гарснаар тэр одоогоор гэр бүлийнхэнтэйгээ хамт гашуудаж, оршуулгын ёслолд оролцож байна.