CS:GO тоглоомын салбарын хамгийн нэр хүндтэй мэдээллийн эх сурвалжууд болох HLTV болон Thunderpick хамтран өнгөрсөн сарын шилдэг тоглогчийг тодруулах санал асуулгыг олон нийтийн дунд явуулжээ. Энэхүү уралдаанд “Vitality” багийн ZywOo, “Spirit”-ийн donk, “Vitality”-ийн ropz, Монголын “The MongolZ” багийн тоглогч М.Азбаяр (Senzu) нар өрсөлдсөн бөгөөд олон нийтийн санал хураалтаар Senzu ялалт байгуулж, дэлхийн шилдэг тоглогчоор нэрлэгдлээ.
Санал асуулгыг HLTV-ийн вебсайт болон Instagram хуудсаар дамжуулан зохион байгуулсан бөгөөд дэлхий даяар мянга мянган фэн санал өгсөн нь уг шагналын үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлсэн юм.
Өнгөрсөн сард “The MongolZ” баг АНУ-д зохиогдсон Austin Major тэмцээнд гайхалтай амжилт гарган, финалд шалгарсан ч “Vitality” багт ялагдсан. Гэсэн хэдий ч Senzu хувийн тоглолтын үзүүлэлтээрээ тун өндөр үнэлгээ авч, тус тэмцээний Exceptional Valuable Player (EVP) цол хүртсэн юм. Ялангуяа “G2” багийн эсрэг Dust2 газрын нэмэлт цагийн үеэр тэрээр нийт 56 килл хийж, тэмцээний түүхэн дээд амжилтыг шинэчилсэн. Үүнээс гадна үндсэн хугацаанд 36 килл хийсэн нь бас нэгэн рекорд болсон байна.
Одоогоор “The MongolZ” багийн дараагийн томоохон сорилт болох IEM Cologne 2025 тэмцээн 7-р сарын 23-нд эхлэх гэж байгаа бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцох энэхүү тэмцээнд Senzu болон түүний хамт олон шинэ амжилтад хүрэхээр бэлдэж байна.
Монголын цахим спортын ертөнцөд бодитой дэмжлэг үзүүлж буй гол түнш нь 1xBet Монгол бөгөөд тус байгууллагын ивээн тэтгэлгийн ачаар “The MongolZ” баг олон улсын тавцанд амжилтаа бататгаж чаджээ. Түүнчлэн, 1xBet -ийн талаарх мэдээллийг сонирхож буй тоглогч, фэнүүдэд зориулсан платформууд ч өргөжиж байгаа нь салбарын хөгжилд эерэгээр нөлөөлж байна.