Уралдааны зорилго: Үндэсний бичиг ба залуусын сэтгэлийн тэсвэр
Дэлхийн чансааг тэргүүлж буй CS2-ын алдарт “The MongolZ” баг өөрсдийн уриа үг болох “шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч”-ийг залуусын дунд түгээж, үндэсний бичиг соёлоо дэмжих зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарласан байна. Уралдаанд оролцогчид тус уриа үгийн утга агуулгыг үндэсний бичгээр илэрхийлж, бүтээлээ илгээх үүрэгтэй байсан бөгөөд уралдаан 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авч, шилдгүүдээ тодруулжээ.
Шилдэг оролцогчид тодорлоо
Уралдааны тэргүүн байрыг 17 настай О.Биндэръяа эзэлж, түүний бичсэн “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээ онцгой үнэлэгдсэн байна. Тэрбээр ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, Discord Nitro, The MongolZ Discord Server-ын 7000 XP, нэг сарын хугацаатай Warchief Role зэрэг шагналуудын эзэн болжээ.
Дэд байрт 15 настай Т.Жинжбадам, гутгаар байрт “Ялагдашгүй сүнс” нэртэй эсээгээр 20 настай А.Номин нар шалгарсан байна.
Залуусын дуу хоолой үндэсний бичгээр илэрхийлэгдэв
Тус уралдаан нь зөвхөн уран илэрхийллээр өрсөлдөхөөс гадна монгол бичгийн хэрэглээг сэргээх, залуусын оюун санаанд сэтгэлийн тэсвэр, тууштай байдлын үнэт чанарыг суулгах зорилготой байлаа. Түүнчлэн цахим спортын орон зайд өв соёлыг уялдуулсан шинэлэг санаачилга болсноороо онцлогтой байв.



2 комментария
Залуус үндэсний бичгээ сонирхож байгаад баяртай байна
Үнэхээр бахархмаар амжилт