Models.com загварын ертөнцийн “Оны шилдгүүд”-ийг 11 дэх удаагаа тодрууллаа. Энэхүү шагнал нь гэрэл зурагчин, загвар бүтээгч, редактор зэрэг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ, мөн уншигчдын санал асуулгыг нэгтгэн гаргадаг уламжлалтай.
Model of the Year Awards 2025: гол ангиллууд
Энэ жилийн “Model of the Year Awards 2025” шалгаруулалтад эмэгтэй, эрэгтэй оны модель, шинээр тодорч буй од, сошиал нөлөөлөгч, контент бүтээгч, street style зэрэг ангиллуудад шилдгүүд тодорчээ.
Эмэгтэй, эрэгтэй оны модель
Эмэгтэй “Model of the Year” ангилалд шүүгчдийн сонголтоор Авар Одьянг, уншигчдын саналын дүнгээр Анок Яй нэрлэгдсэн байна. Эрэгтэй “Model of the Year” ангилалд шүүгчдийн саналаар Кит Батлер, уншигчдын сонголтоор Элтон Мэйсон шалгарчээ.

Шинээр тодорч буй одод болон сошиал, контентын шагналууд
“Breakout Star Women” ангилалд шүүгчдийн сонголтоор Жеки Хупер, уншигчдын саналаар Цзяхуэй Чжан тодорсон байна. “Breakout Star Men” ангилалд шүүгчдийн саналаар Бай болон Юра Романюк, харин уншигчдын сонголтоор Бадьель Лони Ньянг шалгарчээ. “Social Mover of the Year” ангилалд шүүгч болон уншигчдын санал нэгджээ, уг шагналыг Алекс Консани хүртсэн байна. “Content Creator of the Year” ангилалд шүүгчдийн сонголтоор Лиас, уншигчдын сонголтоор Оландрия Картен нэрлэгдсэн байна.
Street style болон насан туршийн шагнал
“Best Street Style Women” ангилалд шүүгчдийн саналаар Мона Тугард, уншигчдын сонголтоор Матильда Гварлиани тодорсон бол “Best Street Style Men” ангилалд шүүгчдийн сонголтоор Сюй Мин, уншигчдын саналаар Калум Харпер шалгарчээ. Харин “Lifetime Achievement Award” шагналыг Иман хүртсэн байна.