Пүрэв, 10 сар 8, 2026
Нүүр хуудас Кино«Бэтмен 2» киноны зураг авалтыг түр зогсоожээ

«Бэтмен 2» киноны зураг авалтыг түр зогсоожээ

0 сэтгэгдэлүүд

Warner Bros. болон DC Studios найруулагч Мэтт Ривз гэр бүлийн шалтгаанаар ажлаасаа түр завсарласантай холбоотойгоор «Бэтмен 2» киноны үйлдвэрлэлийг түр зогсоожээ.

Variety-ийн мэдээлснээр, DC Studios энэ мэдээллийг баталж, найруулагчийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд киноны ажлыг удахгүй үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

«Мэтт Ривз гэр бүлийн асуудлаа зохицуулж байх хугацаанд “Бэтмен 2”-ын үйлдвэрлэлийг түр зогсоолоо. Найруулагч DC Studios-ийн бүрэн дэмжлэгийг авч байгаа бөгөөд бид энэ төслийн ажлыг тун удахгүй үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна» гэж студийн төлөөлөгчид мэдэгджээ.

Үргэлжлэл кинонд Роберт Паттинсон Брюс Уэйний дүрд дахин тоглоно. Мөн Скарлетт Йоханссон, Колин Фаррелл, Себастьян Стэн, Энди Серкис, Жеффри Райт нар оролцоно.

«Бэтмен 2» киноны үйлдвэрлэл болон нээлтийн тов хэд хэдэн удаа өөрчлөгдөж байв. Анх 2026 оны 10-р сарын 2-нд нээхээр төлөвлөж байсан ч дараа нь 2027 оны 10-р сарын 1 хүртэл хойшлуулжээ. Улмаар 7-р сард студи нээлтийн товыг дахин өөрчилж, 2028 оны 2-р сар болгосон байна. Ривзийн найруулсан эхний «Бэтмен» 2022 онд гарсан.

DC Studios-ийн тэргүүн Жеймс Ганн өмнө нь ийм саатлыг тайлбарлахдаа томоохон франчайзуудын үргэлжлэл эхний ангиасаа олон жилийн дараа гарах нь түгээмэл гэж хэлж байсан. Тэрээр «Alien», «The Incredibles», «Terminator», «Avatar», «Top Gun», «Guardians of the Galaxy» зэрэг бүтээлийг жишээ болгон дурджээ.

Паттинсон саяхан үргэлжлэл кино эхний ангиасаа мэдэгдэхүйц өөр болно гэж ярьсан. Түүний хэлснээр, энэ нь Бэтмений түүхийг өгүүлэх «цоо шинэ арга барил» бөгөөд эхний киноноос эрс өөр чиглэлд хандах ч уур амьсгалыг нь хадгална.

Роберт Паттинсоны гол дүрд тоглосон эхний «Бэтмен» дэлхийн кино театруудаас $770 сая гаруй орлого олж, «Оскар»-ын гурван төрөлд нэр дэвшсэн. Мэтт Ривз үргэлжлэл киноны найруулагч, зохиолчоор дахин ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх