Олон нийтийн анхаарал татсан бичлэг
Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний эхнэр Лорен Санчес нарын харилцааны талаар шинэ маргаан цахим орчинд өрнөж байна. Vanity Fair-ийн Оскарын дараах үдэшлэгийн үеэр авсан бичлэг цахимд тарж, олон нийтийн анхаарлыг татжээ.
Уг бичлэгт Безос улаан хивсний үеэр эхнэрээсээ зай барьж, түүнийг тэврэхгүй байгаа нь харагдсан байна. Харин Санчес түүний анхаарлыг татахыг оролдсон ч тэр үл тоомсорлосон мэт харагдсан бөгөөд энэ үед түүний нүүрний хувирал өөрчлөгдөж буйг хэрэглэгчид онцолжээ.
Таамаг, шүүмжлэл ба өнгөрсөн түүх
Энэхүү бичлэгийн дараа олон хэрэглэгч тэдний харилцаанд асуудал үүссэн байж болзошгүй гэж үзэж, төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Зарим нь харилцаанд хурцадмал байдал ажиглагдаж байна гэж үзсэн бол зарим нь бүр салалтын талаар хүртэл ярьж эхэлжээ.
Жефф Безос, Лорен Санчес нар 2025 оны зун Венец хотод тансаг хурим хийж, олон улсын анхаарлыг татсан. Ойролцоогоор 50 сая ам.долларын өртөгтэй уг хуримд дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс оролцсон байдаг.
Мөн мэдээллээр Безос өмнөх салалтын туршлагаасаа сургамж авч, энэ удаад гэрлэлтийн гэрээг нарийн байгуулсан гэж үздэг. Түүний анхны эхнэр Маккензи Скотттой 2019 онд салсан нь тухайн үедээ хамгийн өндөр өртөгтэй салалтад тооцогдож байв.
Сүүлийн үйл явдлуудын дараа хосын харилцааны талаарх яриа дахин идэвхжиж, олон нийтийн анхаарлын төвд орсоор байна.