“Бүрэнхий” (Twilight) киноны Жейкоб Блэкийн дүрээр үзэгчдэд танигдсан Холливудын од Тейлор Лотнер анх удаа аав болох гэж байна.
Баярт мэдээгээ тэрээр өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Өдгөө 34 настай жүжигчин эхнэр Тейлорынхоо хамт авхуулсан хэд хэдэн зургийг нийтэлсэн байна. Гэрэл зурагт Лотнер хар өмд, цагаан футболкоор гоёсон бол түүний гэргий цайвар өнгийн хувцастай харагдана.
Жүжигчин залуу эхнэрийнхээ томорсон хэвлийг хайр дүүрэн илбэж, тэвэрч буй нь зурагт мөнхөрчээ. Харин түүний эхнэр хэвлий дэх хүүхдийнхээ ЭХО зургийг барин инээмсэглэж байна.
“Хоёр Тейлор Лотнероос илүү сайхан зүйл юу байх билээ?” хэмээн жүжигчин залуу зурагтаа тайлбар бичжээ.

Тейлор Лотнер гэргийтэйгээ 2018 оны 10 дугаар сараас болзож эхэлсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-нд сүй тавьж байжээ. Хосууд сүй тавьснаасаа яг жилийн дараа хуримаа хийсэн ч энэхүү баярт мэдээгээ нууцалсаар ирсэн юм. Харин энэ удаад тэд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа ийнхүү албан ёсоор зарлалаа.